Энэ онд мөрдөж эхлэх ипотекийн зээлийн шинэ журмын ГОЛ ЗААЛТУУД

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-01-08 11:00 GMT+8

“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газар өнгөрсөн онд батлан, энэ оны эхний өдрөөс мөрдөж эхлэхээр төлөвлөж байна.

Мөн энэ онд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмж, 500 тэрбум төгрөг болгосон. 2018 онд 309 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,676 иргэнд олгосон юм.  

  • Монголбанкны эх үүсвэрээс 191 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,768 иргэнд,
  • Засгийн газрын эх үүсвэрээс 118 тэрбум төгрөгийг 1,908 иргэнд олгожээ.

Харин энэ онд Монголбанкнаас 192 тэрбум (сар бүр 16 тэрбум төгрөг), улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300 орчим тэрбум төгрөг санхүүжүүлэх юм.     

Зээлийг Монголбанкаар дамжуулан банкуудад олгоно. Шинэ журам мөрдөж эхэлснээр банкууд дараах үүргийг хүлээж байна.            

  • Зээлийн өргөдөл хүлээн авахаас үндэслэлгүй татгалзах,
  • Иргэдтэй зээлийн үндсэн төлбөрийг урьдчилан төлөх нөхцөлгүй, төлсөн тохиолдолд торгууль, шимтгэл, хураамж ногдуулах нөхцөлтэй гэрээ байгуулахгүй.

Энэ зээлд хамруулах орон сууцны талбайг 80 м.кв хэмээн хязгаарласан. Энэ хэмжээг өсгөвөл борлуулалт нь зогссон олон барилга хурдан эзэнтэй болно гэх шүүмжлэл их өрнөдөг. Гэвч шинэ журамд талбайг хуучин хэвээр нь баталжээ. Гэхдээ зээлд хамрагдах хүсэлтэй иргэд дараах шаардлагыг хангасан байрнаас сонголтоо хийнэ:       

  • Орон сууц хувьчлах тухай хуулийн 3.1, 3.3-т заасан тодорхойлолтод нийцсэн;
  • Аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан орон сууц,

    АМИНЫ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ АВАХ БОЛ
     
  • Инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц байна.
  • Барилга, хот байгуулалтын сайдын баталсан “Нэг айлын сууц” (БНбД-31-101-05), “Нэг айлын орон сууцны барилгын төлөвлөлт, угсралт” (БНбД-31-09-07) барилгын норм ба дүрмийн шаардлага хангасан;
  • Энэ журмын 1.4-т заасан цахим мэдээллийн нэгдсэн сангаас амины орон сууцны нэг маягийн зураг төслийг сонгосон, эсхүл энэ журмын 2.2.1-2.2.4-т заасан шаардлагыг хангасан амины орон сууцны зураг төсөлтэй байх,
  • Орон сууцны нийт талбайн хэмжээг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу тооцно.
  • Амины орон сууц барих зорилгоор зээл авах бол 60 сая хүртэл төгрөгийн зээл олгоно. 

       ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛҮҮД  

  • Зээлийн хугацаа 360 хүртэл сар,  
  • Жилийн хүү найман хувь,
  • Урьдчилгаа төлбөрийн хэмжээ тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас багагүй, зээл үнэлгээний харьцаа 70 хувиас ихгүй байна.
  • Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй,
  • Төлбөрөө урьдчилан төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцно.
  • Зээлдэгч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон улсын бүртгэлийн лавлагаатай, өмнө нь зээлд хамрагдаж байгаагүй, барьцаатай байх ёстой.
  • Зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байх;
  • Орон сууцны зээлийн хугацааг сунгахгүй байх;
  • Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу амь нас, эрүүл мэндийн болон барьцаа хөрөнгийн даатгалд хамрагдах.
  • Зээлдэгч зээлийн үндсэн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанаас өмнө хэсэгчлэн, эсхүл бүрэн төлөх эрхтэй байх бөгөөд энэ талаар зээлийн гэрээнд тусгана. Энэ тохиолдолд үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлөхтэй холбоотойгоор зээлдэгчээр аливаа торгууль, шимтгэл, хураамж төлүүлэхийг хориглоно.
  • Зээлдэгч зээлийн төлбөрийг урьдчилж төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцох бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тухай бүр тодотгон, шинэчлэн батална.
  • Зээлдүүлэгч энэ журмын 4.3, 4.4-т заасныг зөрчин гэрээ байгуулахыг шаардах болон торгууль, шимтгэл, хураамж төлөхийг шаардсан, төлүүлсэн талаарх гомдлыг зээлдэгч Монголбанкинд гаргаж, хохирлоо арилжааны банкнаас гаргуулан авах эрхтэй байна.

      ЗЭЭЛДЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

Зээл хүсэгч нь дараахь шаардлагыг хангасан байна:

  • 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх;
  • Өөрийн өмчлөлийн нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан байгууллагын лавлагааг гаргуулсан байх. Энэ шаардлага дараахь этгээдэд хамаарахгүй:
  • ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон орон сууц өмчлөгч;
  • 18 насанд хүрээгүй байхдаа гэр бүлийн гишүүдийн хамтаар орон сууц өмчилж байсан иргэн.
  • Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд өмнө нь хамрагдаж байгаагүй байх. Энэ заалт өмнө нь орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамтран зээлдэгчээр оролцож байсан этгээдэд хамаарахгүй;
  • барьцаалбар үйлдсэн байх;
  • эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;
  • Амины орон сууц барих зориулалтаар орон сууцны хөнгөлөлттэй зээл авах зээл хүсэгч нь энэ журмын 3.1-д зааснаас гадна дараахь нэмэлт шаардлагыг хангасан байна:
  • Энэ журмын 2.2.1-д заасан байршилд амины орон сууц барьж байгаа болохыг эрх бүхий байгууллагаар тодорхойлуулсан байх;
  • Амины орон сууц барих газрын өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас багагүй байна.

Дөрөв. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл

  • Арилжааны банк шаардлага хангасан зээл хүсэгчид энэ журмын 4.2-т заасан нөхцөлөөр орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгоно.
  • Амины орон сууц барихаар зээл хүсэгч дээрхээс гадна орон сууц барьж байгаагаа тодорхойлуулсан, барих газар нь өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, эзэмших эрхийн хугацаа нь зээлийн хугацаанаас багагүй байна.

Журмыг бүтнээр нь унших бол энд дарна уу. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 846 санал өгсөн байна.

Дээшээ