Энэ оны эхний өдрөөс мөрдөж эхэлсэн, ипотекийн зээлийн шинэ журмыг та бүхэнд танилцуулсан билээ. Энэ журамд иргэдэд ээлтэй хэд хэдэн заалт нэмсэн юм. Тухайлбал 8 хувийн зээлийн нийт санхүүжилт 300 тэрбум төгрөг байсныг 500 тэрбум төгрөг болгож өсгөсөн. Мөн инженерийн дэд бүтцэд холбогдсон, амины орон сууц барих иргэд энэ зээлийг авах боломжтой боллоо.
Бас нэг онцлох заалт нь “Зээлдэгч зээлийн төлбөрийг урьдчилж төлсөн тохиолдолд зөвхөн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээс хорогдуулж тооцох бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тухай бүр тодотгон, шинэчлэн батална” гэсэн зохицуулалт юм.
2016 оноос хойш ипотекийн зээлийн санхүүжилт буурснаар банкууд зээл хүссэн өргөдөлд дарагдсан. Зээл олголт буурснаар банкууд өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн барилгыг л иргэдэд санал болгох нь түгээмэл байв. Иймд шинэ журмын “Хяналт, хариуцлага” хэсэгт дараах зохицуулалтыг нэмжээ:
- 7.2. Арилжааны банканд олгосон орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулаагүй, шаардлага хангасан иргэний зээлийн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл өөрийн олгосон зээлээр баригдсан орон сууцыг худалдан авахыг тулгасан тохиолдолд санхүү, төсвийн болон орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Монголбанк дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
- 7.2.1. санхүүжилтийн чөлөөт эх үүсвэрийг буцаан татах;
- 7.2.2. тухайн арилжааны банканд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэр дахин олгохгүй байх.
- 7.3. Зээлдэгч нь энэ журмын 7.2-т заасныг зээлдүүлэгч зөрчсөн талаарх гомдлыг Монголбанкинд гаргаж шийдвэрлүүлнэ.