Дакар Ралли-2019 ээлжит уралдаан өчигдөр Перу улсын нутаг дэвсгэрт эхэллээ.
Дакар уралдааны баримталдаг гол зарчим нь барианд хүрсэн хэн ч ялагч болдог. Тус уралдааны үеэр багууд өөрсдийн машины хурд хүч болоод сэтгэлзүйн тэвчээрийг шалгаж хүчээ сорьцгоодог билээ.
Энэ жил багууд хоёр долоо хоногийн хугацаанд 5000 км замыг 10 үе шаттай туулах даалгавартай байна. Мөн уралдааны нийт замын 70 хувь нь элсэн цөлд явагдахыг онцолжээ.
Энэ жилийн уралдаанд нийт 541 тамирчин оролцож байгаагийн 17 нь эмэгтэй тамирчид гэнэ. 2009 оноос хойш анх удаа Дакарт ийм их эмэгтэй тамирчин оролцож байна.