Төв аймагт Үндсэн хуулийн ойн барилдаантай

SPS

2019-01-11 17:15 GMT+8

Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан "Mанлайн баясгалан" улс, аймгийн болон сумын алдар цолтой бөхчүүдийн хүчит бөхийн барилдаан нэгдүгээр сарын 11-ны 15:00 цагт Төв аймгийн спортын ордонд болно.

Тус барилдаанд Төв аймгийн харьяат бөхчүүд оролцох бөгөөд нутгийнхаа бөхчүүдийн барилдах арга барилыг өсгөх, барилдаанаар таслахгүй байх, бөх сонирхогчдод уран хурц барилдаан үзүүлэх зорилготой юм.

Уг барилдааныг Төв аймгийн Үндэсний бөхийн холбоо санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Баян-Өнжүүл, Баянхангай сумд хамтран ивээн тэтгэж байгаа юм. 

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3651 санал өгсөн байна.

Дээшээ