CES 2019: LG-ын эвхэгддэг зурагт энэ жил худалдаанд гарна


2019-01-08 15:15 GMT+8

Технологийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг CES энэ долоо хоногт Лас Вегас хотноо зохиогдож байгаа билээ. Энэхүү арга хэмжээний үеэр автомашинаас эхлээд гоо сайхны салбарт технологийн дэвшил бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр танилцуулагддаг юм. Тэдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээс танд онцлон хүргэж байна.

LG олон жилийн турш CES дээр эвхэгддэг зурагтын санаагаа танилцуулж байсан билээ. Харин тэд энэ жил уг зурагтаа худалдаалахад бэлэн болсноо мэдэгдсэн юм.

“Signatures Series OLED TV R” нэртэй уг зурагт гаднаасаа бусад 65 инчийн зурагтаас ялгарах зүйлгүй ч сууриндаа эвхэгдэж ордог гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, зурагт үзэхгүй үедээ хэрэглэгч заавал хар дэлгэц харах шаардлагагүй, нэг товч дараад л зурагтаа эвхэх боломжтой. Мөн суурь нь чанга яригчийн үүргийг давхар гүйцэтгэдэг.

LG-ын мэдээлж байгаар уг зурагтыг 50,000 удаа эвхэхэд ямар нэг эвдрэл гэмтэл үүсэхгүй аж.

Мэдээж Signatures Series OLED TV R сүүлийн үеийн зурагтуудын адилаар ухаалаг байх бөгөөд Амазоны Alexa туслагч зэрэг хэрэглэгчийн цагийг хэмнэх нэмэлтүүдтэй байх гэнэ. Одоогоор үнэ болон худалдаанд гарах хугацаа нь хараахан тодорхой болоогүй ч ямартай ч энэ оны хоёрдугаар хагаст багтан хэрэглэгчдийн гарт хүрэх юм байна.

Эх сурвалж: Engadget

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3648 санал өгсөн байна.

Дээшээ