CES 2019: Harley-Davidson-ы хамгийн анхны цахилгаан мотоцикл

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-01-09 08:41 GMT+8

Технологийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг CES энэ долоо хоногт Лас Вегас хотноо зохиогдож байгаа билээ. CES 2019-ын үеэр Harley-Davidson өндөр хүлээлттэй байсан цахилгаан мотоциклынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг ил болгов.

2019 оны 8-р сард захиалагчдын гарт очих LiveWire нэртэй уг мотоцикл 29,799 буюу бараг л 30 мянган ам.долларын үнэтэй байх гэнэ. 30 мянган ам.доллар гэдэг зах зээл дээр байгаа бусад цахилгаан мотоциклуудаас хавьгүй өндөр үнэ юм. Жишээлбэл Мотоциклын Тесла гэгддэг Zero-ын цахилгаан мотоциклын үнэ 11 мянган ам.доллароос эхэлдэг.  

LiveWire 100 км/цаг хурдыг 3.5 секундэд авах хүчин чадалтай бөгөөд нэг цэнэглээд 180 км зам туулах боломжтой. Түүнчлэн бүх зүйл нь цахилгаанаар ажилладаг, араа солих зэрэг үйлдэл хэрэггүй учир анхлан суралцагчдад тохирсон унаа хэмээн онцолжээ.

Үүнээс гадна LiveWire-г гар утасны апптай холбон цэнэг болон бусад чухал мэдээллийг нь хянаж болно.

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4271 санал өгсөн байна.

Дээшээ