Энэ оны долоодугаар сард Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал руу нүүх төлөвлөгөөтэй байгаа талаар МИАТ компани мэдээллээ.
Шинэ байршилтай холбогдуулан урсгал зардал 10 гаруй хувиар нэмэгдэх хэдий ч зорчигчдын тийзийн тарифт өөрчлөлт орохгүй юм байна. Мөн зуны улиралд Шанхай, Гуанжугийн чиглэлд шинэ нислэг нээх товтой байгаа ажээ.
МИАТ ТӨКК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр
2018 онд МИАТ компанийн засварын төв том хэмжээтэй 12 агаарын хөлөг засварлаж, нийт 11 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Энэ онд нийт 20 орчим агаарын хөлөг засварлахаар гэрээ байгуулжээ. Одоогоор ОХУ, БНСУ, Тайландын агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллаж байна.
МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын Үйлдвэр төлөвлөлт, хяналтын хэлтсийн дарга Ж.Чулуунжав
Н.Болор-Эрдэнэ