0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уутыг гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхгүй гэж БОАЖЯ цахим хуудсандаа мэдээлжээ.
Ингэснээр зах худалдааны төвүүдэд иргэдэд үнэ төлбөргүйгээр хүнс бараа савлаж өгдөг уутны хэрэглээг хориглолоо.
Энэ шийдвэрийг хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавина. Жил орчмын өмнөөс энэхүү шийдвэрийг гаргаж, олон нийтэд зарласнаар иргэд, импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгосон юм.
"Бид Уучлахгүй" цахим жагсаал зохион байгуулагчдын төлөөлөл болох Б.Мягмардорж, Б.Мөнхцэлмэг нар өнгөрсөн 11-р сарын 14-ний өдөр УИХ-ын 12 гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан асуудлаар Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан билээ. Уг мэдээллийн хариу ирсэн бөгөөд мэдээллийг буцаасан байна. Учир нь дээрх 12 гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас давхар шалгах боломжгүй гэжээ.
Цагаан сарын баяр дөхөхөөр хөдөө орон нутаг руу орох гарах чиглэлд хөдөлгөөн ихэсдэг. Тиймээс иргэд авто замын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, ачаа тээш хүний норм хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа. Өнөөдөр өглөө Дорноговь аймгийн Замын-Үүд сумд автобусны осол болж, хоёр иргэн амиа алдан, 31 хүн бэртжээ.
ХУД-ийн 14-р хороо Түрэгний аманд үхсэн хоёр согоо олдсон тухай дуудлага 2018 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Тус амьтад үхээд удсан буюу сэг зэм болсон байдалтай, хоёулангийнх нь арьсыг нь өвчсөн байжээ. Үүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Тус бүс нутагт ойн хамгаалагч байдаг аж. Мөн нэг согооны экологийн үнэлгээ 15 сая төгрөг юм.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охины амийг хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нар давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бүх насаар хорих ял оноосон юм. Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бол мөн улсын яллагч О.Багшбаяр эсэргүүцэл бичсэн байна.