Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким хоёрдугаар сарын 1-ний өдрөөс албан тушаалаасаа буухаар болсон байна.
Даваа гарагт тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд түүний ажлыг түр хугацаанд гүйцэтгэх захирал Кристалина Георгиева орлохоор болжээ.
Жим Ён Ким "Ядууралд цэг тавих төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн урам зоригоор дүүрэн хүмүүстэй энэхүү байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллах нь миний хувьд нэр хүндийн хэрэг байлаа" гэжээ.
Тэрээр 2012 оны долоодугаар сарын 1-ний өдөр Дэлхийн банкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон бөгөөд 2017 онд дахин сонгогдсон билээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах ёстой ч одоогоор ажлаа өгөх болсон шалтгаан тодорхойгүй байна.
Зургийн эх сурвалж: www.rferl.org
Эх сурвалж: tass.com