Өнөө өглөөний 07:30 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын хамгийн их бохирдолтой хэсгийг Баянхошуу орчмыг (470) гэж agaar.mn сайтад мэдээлж байна.
Манай сурвалжлах баг өчигдөр 19:00 цаг орчимд Баруун 4 замтай хамгийн ойрхон Тэнгис кино театрын замын урд агаарын чанар ямар байгааг шууд мэдээлсэн билээ.
Байгаль орчны яамны мэдээлснээр 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн АЧИ буюу агаарын чанарын индексийг тооцох аргачлалыг өөрчилж, олон улсын стандартад шилжүүлсэн гэв.
Баруун дөрвөн зам орчимд agaar.mn дээр өчигдөр 19:21 минутын байдлаар агаарын чанар БАГА ЗЭРГИЙН БОХИРДОЛТОЙ буюу 101 гэж зааж байсан. Харин олон улсын хамгийн сүүлийн үеийн Америк явуулын төхөөрөмж дээр АЧИ-г 500 буюу хүний эрүүл мэндэд МАШ ХОРТОЙ гэж заасан юм.
Мөн нарийн ширхэг тоосонцор болох “Pm 2.5”-ийн үзүүлэлт “agaar.mn” дээр 108 байгаа бол Америк төхөөрөмж дээр 999 байлаа.
Дэлгэрэнгүйг дараах шууд бичлэгээс хүлээн авч үзнэ үү.