Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн хүрээнд өчигдөр 22 дахь жилдээ богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам Монголын хүүхдийн ордны Их танхимд боллоо.
Тус наадмын тэргүүн өгүүллэгээр МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж “Гурван хэмжээс” бүтээл тодорсон байна.
Харин дэд байранд МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ "Олон болоорой" өгүүллэгээрээ шалгарсан бол гуравдугаар байрт зохиолч Батмөнхийн Цоожчулуунцэцэгийн “Булангийн зогсоол” өгүүллэг шалгарчээ.
Тусгай байрт
- М.Уянсүхийн “Алтан хундага”
- П.Батхуягийн “Сүүлчийн зүсэлт”
- Ц.Ганболдын “Араатан”
- Г.Даваасүрэнгийн ”Байлдааны морьд”
- Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн”
- М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”
- С.Оюуны “Тэнгэрийн хүү” зэрэг өгүүллэгүүд тусгай байрт шалгарсан байна.
Наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Догмид, шүүгчээр Төрийн шагналт, Хүүрнэл зохиолын үндэсний төвийн гишүүн, зохиолч Д.Норов, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, зохиолч Б.Баярсайхан, Хүүрнэл зохиолын үндэсний төвийн гишүүн, зохиолч Т.Баасансүрэн, Б.Сарантуяа нар ажиллажээ.
Зургийг: Фэйсбүүкээс