Д.Дамба-Очир: Эхний ээлжинд 4 цаашид олон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах юм байна гэж ойлголоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-01-09 13:43 GMT+8

Өчигдөр УИХ-ын Тамгын газарт Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг прокуророос ирсэн гэсэн?
-Нэгдүгээр УИХ-ын гишүүн тойргоос нь ирж буй саналуудыг уламжлах, шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Миний ойлгосноор 30 гаруй гишүүн ЖДҮХС-д хандан, зээл олгуулах санал хүсэлт уламжилсан албан бичиг хийж өгсөн. Өөрөөр хэлбэл тойргийнхоо байгууллагыг дэмжсэн юм байна. 

Өнөөдөр гэхэд манай компани дээр очсон гэрээ, данс шалгаад сууж байна гэж байна. Бид улс төрийн шийдвэр гаргадаг улс. Ингэж болохгүй. 

Миний хувьд нэр холбогдоод буй компанийг мөн дэмжсэн. Түүнээс надтай холбоогүй компани. Бүгдийг нь АТГ-аас дуудаж, асуусан. Яагаад адилхан бичиг өгсөн байхад намайг түдгэлзүүлэх санал оруулж ирж байгааг үнэндээ ойлгохгүй байна. Мэдээж миний нэр УИХ-ыг бойкотолж байгаа 40 гишүүн дунд бий. Бас МАНАН-ийн эсрэг, шударга ёсны төлөө зогсож байна. Энэ нь үйл ажиллагааг дэмжсэнээр, хууль бус ажиллагааг цэгцлэх, төрийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх нь зөв юм байна гэдгийг дэмжсэн тул миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өргөн барьж байх шиг байна.

Энэ асуудал Халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороодоор орно. Би тайлбар, мэдээллээ өгнө. Тухайн байгууллагыг дэмжсэн бичиг байна. Надтай холбоотой, төрөл садан хүн тэр компанид нь нэг ч байхгүй. Миний хамаарал бүхий нэг ч компани ЖДҮХС-аас зээл аваагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Тийм ч учраас өмнө нь сантай холбоотой миний нэр гараагүй. Улс төрийн шалтаг шалтгаанаар миний нэрийг оруулж ирлээ гэж харж байна. 

Цаг хугацаа бүхнийг харуулах байх. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг шиг бүх зүйл хэсэг хугацааны дараа мэдэгдэх байх. Надад ч амаргүй, эвгүй байна. Өнөөдөр гэхэд манай компани дээр очсон гэрээ, данс шалгаад сууж байна гэж байна. Бид улс төрийн шийдвэр гаргадаг улс. Ингэж болохгүй. 

Бид иргэдээ, тойргоо төлөөлж буй хүмүүс шүү дээ. Бид улс төрийн шийдвэр гаргадаг хүмүүс. Тиймээс ингэж болохгүй. 

-Прокуророос дөрвөн хүний нэрийг үндэслэлтэй хэмээн гаргаж ирсэн байх.
-Олон гишүүнийг оруулж ирж байгаа юм билээ. Цаашдаа ч оруулж ирэх юм шиг байна лээ. Эхлээд дөрвөн гишүүний нэрийг оруулж байна гэж ойлгосон, би мэдэхгүй байна. Үндэслэлтэй гэж прокуророос тайлбарлах биз. Би бичиг л гаргаж өгсөн. 

-Хэдэн компанид бичиг гаргаж өгсөн юм бэ? 
-Ганцхан компанид бичиг гаргаж өгсөн. 

-Авилгатай тэмцэх газраас мэдээлэл хийхдээ гишүүд бичиг гаргаж өгчихөөд тэндээсээ хувь авдаг гэсэн зүйл ярьж байна. Энд та тайлбар өгөхгүй юу
-Надад тийм юм байхгүй. Би үүнийг УИХ-ын дарга, Ерөнхий сайдын асуудлаас болж УИХ-ын гишүүд өргөн барьж байна гэж харж байна. Маргааш жагсаал болох юм билээ. Бид шударга ёс тогтоосой, цэгцтэй яваасай гэж энэ бүгдийг хийж байна. 

-Таны дэмжсэн компани ямар нэртэй хэний компани вэ. Хэдэн төгрөгийн зээл авсан юм бэ? 
-Нэг тэрбум хоёр зуун сая төгрөг гэсэн байх аа. Сампир юу гэлээ тийм компани гэсэн. Тэр компани манайхтай ямар ч холбоо байхгүй. Маш олон гишүүд өөрийн компаниар хүүхдүүд, ах дүүсээрээ зээл авсан л байдаг юм. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 254 санал өгсөн байна.

Дээшээ