ХӨЛ БӨМБӨГ: Египет улс тивийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авна

SPS

2019-01-11 13:40 GMT+8

Африк тивийн 7 удаагийн аварга Египет улс энэ жил тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Тус тивийн хөл бөмбөгийн түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлж байсан Египет улстай тус тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө Өмнөд Африк өрсөлдөж 16-1 гэсэн харьцаатайгаар удирдлагуудын шийдвэр Египет улсын талд гарсан байна.

24 баг оролцох уг тэмцээнийг Камерун улс зохион байгуулахаар анх товлогдоод байсан ч өнгөрөгч оны 11-р сард цуцлагдсан юм. Учир нь бэлтгэл ажил хангалтгүй гэсэн дүгнэлтийг Африкийн Хөл бөмбөгийн Холбооны удирдлагууд гаргасан юм. Ингэснээр тус тэмцээнийг хүлээн авахад 6 сарын хугацаа дутуу байхад ажлыг амжуулж чадна гэсэн итгэлийг Египет улсад өгсөн билээ.

Тус тэмцээн 6-р сарын 15-аас 7 сарын 13-ны хооронд зохион байгуулагдах юм. Ийнхүү Египет улс түүхэндээ 5 дахь удаагаа тивийн аваргыг нутаг дээрээ хүлээн авч буй нь энэ юм. Египет улс өмнө нь 1959, 1974, 1986, 2006 онд тус тус зохион байгуулж байлаа.

Б.Энх-Амгалан

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3640 санал өгсөн байна.

Дээшээ