Нэгдсэн Үндэстний Байгууллага гэрээсээ зугтсан Саудын Араб охинд хууль ёсны дүрвэгчийн статус олгосон талаар зарлажээ. Энэ тухай Австралийн засгийн газар өнөөдөр мэдээллээ.
18 настай Рахаф Мохаммед Аль-Кунун гэр бүлийн хамт Кувейт улсад аялж байхдаа зугтан Тайландад ирсэн юм. Тэр Австрали улсад орогнол хүсэхээр төлөвлөж байсан ч Тайландын албаны хүмүүс түүнийг онгоцны буудал дээр саатуулжээ.
Кунун Тайландын нисэх онгоцны буудлын зочид буудалд өөртөө хамгаалалт хийж, буцаж Кувейт руу явахаас татгалзсан тухай даваа гарагт хэвлэлүүд мэдээлээд байв. Учир нь Исламын шашнаас урвасан түүнийг гэр бүлийнхэн нь хөнөөх магадлалтай гэнэ.
Охин “Миний амьдрал аюулд байна. Манай гэрийнхэн энгийн зүйл болсон ч намайг хөнөөхийг заналхийлдэг” хэмээн “Reuters” агентлагт мэдээлсэн юм. Тэрбээр, цахим ертөнцөд бичлэг хийж, хүмүүсээс тусламж хүссэнээр олон улсын анхааралд өртсөн байна.
Кунун Австрали, Канад, АНУ, Их Британи улсаас хамгаалалт хүсэж, ямар нэгэн төлөөлөгч холбогдохыг хүссэн тухай өчигдөр твиттер хуудсандаа бичжээ. Австралийн засгийн газар НҮБ-аас түүнд дүрвэгчийн статус олговол охины хүсэлтийг бодолцож үзэх тухай мэдэгдээд байсан юм.
Кунуны аав болон ах нь Тайландад ирээд байгаа ч охин гэртийнхэнтэйгээ уулзахаас татгалзжээ. Аав нь Саудын Арабын хойд хэсэгт байрлах Аль-Сулами хотын захирагч гэнэ.
Эх сурвалж: BBC