Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий гурван хүнийг яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдав. Дэд хорооны таван гишүүн болох Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Л.Лүндээжанцан нар энэ дэд хороонд багтдаг.
УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өчигдөр Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн юм.
Эдгээр гишүүн өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар Авлигатай тэмцэх газарт тайлбар өгч байсан. Эдгээр гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөл байдал илэрсэн учир гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокурорын байгууллагаас гаргасныг хэлэлцлээ. Хурал маргааш үргэлжилнэ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оролцсон 14 гишүүн 100 хувийн саналтайгаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсаныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн энэ сарын 3-нд зарчмын хувьд дэмжсэн юм. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зөв гэж үзэв.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Иймд төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах шийдвэрийг гаргав:
- Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар,
- Бэгзжавын Мөнхбаатарыг Барилга, хот байгуулалтын дэд сайдаар,
- Сандагдоржийн Батболдыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов.
- Батсуурийн Бямбадоржийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов.
- Самдангийн Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд томилов.