Улаанбаатараас Замын Үүд чиглэлийн 47 хүнтэй нийтийн тээврийн автобус өчигдөр сумаас 10 км зайтай орших орох хаалга мөргөсөн зам тээврийн осол гарсан билээ.
Хоёр хүн нь ослын газарт амиа алдаж, 45 хүн хүнд болон хөнгөн гэмтэж бэртсэн бөгөөд Эмчилгээний тасагт хэвтсэн 20 хүн хүнд гэмтсэн, тархи нугасны гэмтэлтэй, мөчдийн хугарал ихтэй байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Осолд орсон иргэдэд орон нутгийн эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлэн, эрэмбэлэн ангилж, Замын-Үүд сумын эмнэлэг рүү зөөвөрлөн хүргэж, бүх хүнд ЭХО, рентген оношилгоог хийсэн байна.
Өчигдөр орой 37 өвчтөнийг эмч нарын хамт Замын-Үүдээс галт тэргээр Улаанбаатарт авч иржээ. Өнөөдөр өглөө ирсэн өвчтөнүүдийг ГССҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн машинууд авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж.
Дөрвөн өвчтөн оношилгооны түвшинд байгаа бол бусад нь харьцангуй гэмтэл багатай, эмчийн хяналтанд орж, зөвлөгөө аваад буцжээ.
Замын-Үүд суманд байгаа гурван өвчтөнийг авахаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гавал тархины гэмтлийн эмч, эрчимт эмчилгээний эмч болон сувилагч нисдэг тэргээр орон нутгийг зорьсон бөгөөд өнөөдөр 17 цагт Улаанбаатарт иржээ.