Австрали улс дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газруудад ирсэн сэжигтэй илгээмжүүдийг цагдаагийн газраас шалгаж байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
АНУ, Их Британи, Франц, Шинэ Зеланд, Тайланд, Пакистан, Өмнөд Солонгос, Египет, Энэтхэг, Итали, Грек, Испани, Швейцарь болон Японы дипломат төлөөлөгчийн газарт сэжигтэй илгээмж ирсэн гэх мэдээлэл тархаад байна.
Элчин сайдын яам болон консулын газрын зарим ажилтнуудын хэлснээр илгээмжид барилгын материалд ашигладаг, хорт хавдар үүсгэдэг, хүний эрүүл мэндэд хортой хөвөн агуулсан байсан гэнэ.
Мөн Сидней дэх Аргентиний консулын газарт даваа гарагт цагаан өнгийн химийн бодис агуулсан илгээмж ирсэн байна. Австралийн цагдаагийн газраас тус илгээмжийг хоргүй хэмээн дүгнэжээ.
Эх сурвалж: Reuters, BBC