Макдоналдст 32 жил ажилласан дауны синдромтой эр тэтгэвэртээ гарчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-01-10 08:45 GMT+8

Өдгөө 50 настай Рассел О'Грэйди нь Макдоналдсын сүлжээ ресторанд 32 жилийн турш ажиллажээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүн хийе гэж чин сэтгэлээсээ зоривол ажлыг энгийн хүнээс дутахааргүй хийж чамлахааргүй цалин авч болдог гэдгийг нийгэмд батлан харуулжээ. Рассел ажлынхандаа ч мөн үлгэр жишээ нэгэн гэнэ. 

Рассел 1984 онд буюу 18 настай байхдаа анх Нортмэд дахь Макдоналдсын нэгэн сүлжээ ресторанд ажил олгогч агентаар дамжуулан үйлчилгээний ажилтнаар оржээ. Тус агент нь Австралийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байгаараар хангадаг байгууллага аж. 

Тэрээр хамт олныхоо дунд эелдэг найрсаг харилцаагаараа хүндлэгдэхээс гадна үйлчлүүлэгчдийн талархлыг ихэд хүлээдэг нэгэн гэнэ. Байнгын үйлчлүүлэгчид түүнтэй гар барин мэндчилж зарим нь амьдрал, зовлон жаргалаа ярин суудаг гэж менежер нь түүнийг магтжээ. Нортмэдийн оршин суугчид бараг бүгд л түүнийг андахгүй сайн мэддэг аж. 

Мөн түүний ах Линдсэй хэлэхдээ Рассел энгийн хүн шиг хөдөлмөрлөж, өөрийгөө аваад явж байгаад  гэр бүл нь түүгээр бахархдаг гэжээ. 

Сонирхуулахад, АНУ-д 700 төрөлт тутмын нэгд нь дауны хам шинжтэй хүүхэд төрдөг аж. 

Эх сурвалж: www.dailymail.co.uk 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ