Даваа гарагт Бээжинд эхлээд буй АНУ, Хятадын худалдааны дунд шатны хэлэлцээ түр эвлэрлийн 90 хоногт багтаан тохиролцоонд хүрэх болов уу гэсэн найдвар төрүүлж буй. Гэвч хоёр талыг худалдааны дайнд хүргэсэн дараах долоон асуудал шинжээчдийн анхаарлыг татаж буй.
1. ОЮУНЫ ӨМЧ
АНУ Бээжин америкийн компаниудын нарийн технологийг албадан авах буюу оюуны өмчийг хулгайлж байна хэмээн буруутгасан нь шийдвэрлэхэд хамгийн төвөгтэй бөгөөд хэлэлцээг тасалдуулж болзошгүй гол асуудал юм. Хоёр талын уулзалтын явцад оюуны өмчийн хамгаалалт, цахим хулгай, технологи шилжүүлэх талаар Хятадын хандлагыг авч үзнэ. Бээжин оюуны өмчийн хулгайд холбогдсон компаниудаа шийтгэх, хязгаарлах арга хэмжээ зарласан боловч хэрэгжилт тодорхойгүй байгаа.
2. HUAWEI БА 5G
Хятадын телекомын тэргүүлэгч Huawei компанийг Вашингтон төрийн дэмжлэгтэйгээр тагнуул хийдэг хэмээн буруутгасан. Тус компани 5G технологи хөгжүүлэхээр амжилттай урагшилж, дэлхийн амин чухал патентын арван хувийг эзэмшдэг. Гэтэл Цагаан ордон тус тоног төхөөрөмжийг засаг захиргааны хэрэгцээнд худалдан авахыг хориглож, холбоотнууддаа ч мөн анхааруулсан. Huawei-н санхүүгийн захирал Мэн Вэнжоуд Ираны эсрэг хориг зөрчсөн хэрэг тулгаж Канадад баривчилсны дараа Бээжин Канадын хоёр иргэнийг саатуулаад байгаа.
3. ХЯТАДАД ҮЙЛДВЭРЛЭВ 2025
Бээжингийн “Made in China 2025” төлөвлөгөө Хятадыг робот, цэвэр эрчим хүч, био технологи зэрэг 10 салбарт тэргүүлдэг улс болгох зорилготой. Ийм эрмэлзэлд Цагаан ордон зэвүүцэж, төрийн оролцоо ДХБ-ын дүрмийг зөрчиж, гадаадын тоглогчдод шударга бус хандлага бий болгоно хэмээн шүүмжилдэг.
Трампын тариф уг төлөвлөгөөнд багтсан салбаруудыг чиглэж байгаа. Хятадын тал урт хугацааны эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх стратеги хэмээн тайлбарладаг. Гэвч худалдааны дайныг намжаахад дэм үзүүлэх бол Бээжин уг төлөвлөгөөг засахад бэлэн байгааг нэг эх сурвалж мэдээлсэн.
4. ЭРЧИМ ХҮЧ
АНУ нефть, байгалийн хийн томоохон экспортлогч, Хятад гол импортлогч болж байгаа үед хоёр тал энэ талаар тохиролцож чадвал хэн хэнд нь ашигтай. Гэвч худалдааны дайны улмаас саатаад буй. Трампын тарифын хариуд Бээжингийн зүгээс Америкийн шингэрүүлсэн хийн импортод ногдуулсан импортын татварыг бууруулахаас гадна Хятадын компаниудын эргэлзээг арилгаж, уг салбарт хөрөнгө оруулахад дэмжлэг болно. Одоохондоо Хятадын тал АНУ-аас түүхий нефть оруулахад хориг тавиагүй байгаа нь хэлэлцээнд дөхөм болж магадгүй.
5. ХАА-Н БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТ
Хятад улс АНУ-ын төв нутгийн фермерүүдэд хүнд цохилт болсон эрдэнэ шиш, хөвөн, шар буурцаг, гахайн маханд хариу хаалт тавьснаа цуцлах эсэхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. Түүнчлэн хатаасан үр тариа, тахианы мах зэрэг бүтээгдэхүүний тарифыг багасгавал америкийн үйлдвэрлэлүүд түргэн сэргээнэ. Гэвч худалдааны хэлэлцээ амжилтад хүрэхгүй бол хятадын тал өмнөх захиалгаа ч цуцалж магадгүй юм.
6. АВТЫН ТАРИФ
Бээжин АНУ-аас импортлох автомашинд 25 хувийн шийтгэх тариф ногдуулсан боловч энэ сарын нэгнээс түр цуцлаад байгаа. Нэмэлт тариф АНУ-д байрладаг Tesla, BMW, Daimler гээд бүх үйлдвэрлэгчдэд хохирол учруулсан. Дэлхийн хоёр том эдийн засгийн худалдааны сөргөлдөөнийг намжаах зөвшилцөлд хүрвэл машин үйлдвэрлэгчдэд таатай нөхцөл бүрдэнэ.
7. БАНК, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Хятадын эрх баригчид гадаадын эзэмшилтэй санхүүгийн фирмүүдийг зах зээлдээ оруулахыг амласан. 11 дүгээр сард UBS групп дотоодын хамтарсан үйлдвэрийн дүрмийн дагуу үнэт цаасны хяналтын эрх авсан анхны гадаадын банк болжээ.
JPMorgan Chase, Nomura Holdings банкууд эх газрын Хятадад 51 хувийн багц авах зөвшөөрөл хүлээж буй. Ерөнхийлөгч Ши Жиньпин гадаад, банк болон үнэ цаасны компаниуд 2030 он гэхэд 32 тэрбум ам.долларын ашиг олох боломж бүрдэнэ гэж мэдэгдсэн.