Агаарын бохирдол нь аутизмтай хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай судалгааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадад хийжээ.
Нарийн ширхэг тоосонцор буюу PM 2.5-ийн нөлөөнд эхийн хэвлийд байхдаа өртсөн хүүхдүүд аутизм тусах магадлал 78 хувиар нэмэгддэг гэдгийг Шанхай дахь хүүхдэд хийсэн судалгаагаар илрүүлсэн байна.
Мөн АНУ 2014 онд 116,430 жирэмсэн эмэгтэйг хамруулсан судалгааг хийж байв. Тухайн үед гурван сартай жирэмсэн байх үедээ агаарын бохирдолд өртсөн эмэгтэйчүүдийн хүүхдүүд аутизм тусах магадлал хоёр дахин нэмэгдсэн гэх үр дүн гарсан ажээ.
Энэхүү хоёр судалгаагаар агаарын бохирдол нь зүрхний шигдээс, уушигны өвчин зэрэг олон төрлийн эрүүл мэндийн асуудлыг үүсгэдгийг мөн батлаж байв. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээлснээр агаарын бохирдлын улмаас жилд долоон сая гаруй эмэгтэй зулбадаг байна.
Хятад улс нүүрсний шаталтаар цахилгаан эрчим хүч гаргаж авдгаас үүдэн агаарын бохирдол маш өндөр байсан. Харин сүүлийн жилүүдэд утаатай эрчимтэй тэмцсэний үр дүнд дэлхийн үлгэр жишээ улсуудын нэг болж, хамгийн их утаатай 10 улсын тооноос хасагдсан билээ.
Эх сурвалж: Weforum