Италийн Сери А лигийн үнэмлэхүй аварга (34 удаа) Ювэнтус клуб шинэ хагас хамгаалагчтай тохиролцоонд хүрчээ. Уг тоглогч нь Арсенал клуб болон Уэльсийн шигшээ багийн туршлагатай хагас хамгаалагч Аарон Рамси аж. Өвлийн солилцооны цонх нээгдэж шилжилт хөдөлгөөн идэвхтэй байгаа энэ үед талууд тун богино хугацаанд тохиролцож чадсан байна.
Их буучидтай 10 дахь улирлаа үдсэн А.Рамси 36 сая фунтийн үнээр "Хөгшин хатагтай" нартай нэгдэж байгаа бөгөөд 5 жилийн гэрээ хийхээр тохиролцоод байгаа аж. Мөн түүний цалингийн хэмжээг долоо хоногийн 140.000 фунт гэж яригдаж байгаа нь алдарт Криштиану Роналдугийн араас 2-р байранд бичигдэж үзүүлэлт болж байгаа юм.
Арсеналд 10 улирлыг үдэхдээ А.Рамси 354 тоглолтод оролцож, 61 гоол оруулсан шилдэг тоглогч билээ.
Г.Баярмөнх