УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсаны дараа мэдээлэл хийж байна.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргалаа. Энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, дээрх 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Бүлгийн хуралд 41 гишүүн оролцож, 97 хувийн саналаар 4 гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн
Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүд 100 хувь санал нэгдсэн.
Одоо хоёр байнгын хорооны хуралдааны дараа өнөөдөртөө багтаад 4 гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, дээрх хоёр асуудлыг хэлэлцэнэ гэв.