АНУ-ын хилийн ойролцоо Мексикийн нутаг дэвсгэрт 20 хүний цогцос олжээ

Э.Онон GoGo.mn

2019-01-10 18:02 GMT+8

Мексикийн эрх баригчид АНУ-ын хилийн ойролцоо Мексикийн Нуево Ларедо хотод 20 хүний цогцос олсон тухай тус улсын аюулгүй албаны мэргэжилтэн лхагва гарагт мэдээлэв.

Цагдаа нарын олсон 20 цогцсын 17-г нь шатаасан байжээ.

Мөн Мексикийн хойд хэсэгт байрлах Тамаулипас хотын Мигуел Алеман тосгоны ойролцоо таван тээврийн хэрэгсэл шатсан байсан тухай мэдэгдэлд дурджээ. Гэхдээ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

Тамаулипас нь хар тамхины наймаачид ихтэй, Мексикийн хамгийн их хүчирхийлэл дэлгэрсэн хотуудын нэг гэнэ.

Мексикт сүүлийн жилүүдэд нийтээр оршуулсан булш олдож байгаа тухай мэдээлэл цөөнгүй гарч байна. Тухайлбал, 2018 оны есдүгээр сард Мексикийн зүүн талд орших Веракрус хотод нийтээр нь оршуулсан 166 хүний цогцсыг илрүүлж байв.

Эх сурвалж: Reuters

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3650 санал өгсөн байна.

Дээшээ