Goldman Sachs Group-ын шинэ гүйцэтгэх захирлын хуучин оныг үдэж хэлсэн үгс баргар. Дэвид Соломон албан тушаалаа хашиж эхэлсэн эхний саруудад авлигын хэрэгт банк, санхүүгийн групп буруугүйг тайлбарлах нь гол байсан юм.
Иймдээ ч тэрбээр эмэгтэй энтрепренёруудыг ахиу санхүүжүүлэхээр амласан банкны амлалт ажил хэрэг болж буй дэвшлийг дурдаагүй өнгөрчээ. Goldman Sachs эмэгтэй удирдлагатай компаниудад 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулаад буй. Тус банкнаас санхүүжигсэд дотор БНХАУ-ын хүүхдийн эмнэл зүйн компани, Нью-Йорк хотноо төвтэй жижиглэн худалдаа эрхлэгч хүртэл багтжээ.
PitchBook Data компанийн статистикийг үзвэл 2017 оны байдлаар эрэгтэйчүүд үүсгэн байгуулсан сангууд эмэгтэй үүсгэн байгуулагчтай сангаас 37 дахин их хөрөнгө төвлөрүүлжээ.
Goldman Sachs-ын уг арга хэмжээ нь 10 венчур компани тутмын дөнгөж нэг нь эмэгтэй удирдлагатай байгаа энтрепренёруудын ганц урсгалтай гажуу экосистемийг залруулахад чиглэсэн алхам юм.
Goldman эмэгтэй захиралтай компаниудад 500 сая ам.долларын хөрөнгө оруулахаар амласан нь одоогийн тогтолцоог сайжруулж, бизнесийн ертөнцөд тус банкны нэр хүндийг өргөхөд чиглэж байна.
“Goldman шиг том институц эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалтын ахиу боломж гаргаж байгаагаа тод, бардам дуугарах нь зүйтэй”-г технологийн салбар дахь хамгийн ирээдүйтэй эмэгтэй захирлуудын нэг Сара Фрайер үнэллээ. Энэ дуу хоолой чанга байх тусмаа сайн хэмээн тэрбээр анхааруулав. Урьд нь цахим төлбөрийн Square компанийн захирал байсан хатагтай Фрайер эдүгээ Nextdoor Inc-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж байна. Тэрбээр Нью-Йоркт төвтэй Goldman-ы стратеги эрхэлсэн захирал Стефани Коэнд зөвлөх үйлчилгээ давхар үзүүлдэг юм.
Goldman Sachs нь сүүлийн арван жилд эмэгтэйчүүд, жижиг бизнесийг олон зуун сая ам.доллараар ивээн тэтгэсэн нь санхүүгийн хямралын үед үрэлгэн загналаа гэсэн шүүмжлэл дэгдэхэд хүргэжээ. Гэсэн ч хатагтай Фрайер банкны брэндийн нэр хүндийг өргөх ажлаасаа няцаагүй.
Банкныхан “Бизнесийн хүмүүс учраас хийж байгаа зүйл нь хариу нөлөөтэйг сайн ухамсарлана” хэмээн урьд нь Goldman-д ажиллаж байсан хатагтай Фрайер тайлбарлав.
Банк, санхүүгийн групп эмэгтэйчүүд үүсгэн байгуулж, эрхлэн явуулж буй бизнест хөрөнгө оруулж, эмэгтэйчүүдийг дэмжих сүлжээ үүсгэх зорилгоор Launch With GS хэмээх хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тус групп мөн эмэгтэй менежерүүдийг дэмжих сан үүсгэхээр хөрөнгө төвлөрүүлж байгаа. Цахиурын хөндийд ажилладаг компаниудын хувьд эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр урагшлах аргагүйг нэр хүндтэй венчур хөрөнгө оруулагчдын нэг Стив О’хара тайлбарлав.
“Ийм ажлыг Goldman хийж байгаа нь сайн хэрэг. Учир нь Goldman-ы арга хэрэглүүр биднийхээс илүү хүчирхэг, нөлөөтэй” хэмээн тэрбээр үзэж байна.
Эрэгтэй хөрөнгө оруулагч нар эмэгтэй захирлаас илүү эрэгтэй захиралтай компаниудтай холбоо тогтоох сонирхолтой байдаг нь Illuminate Ventures хэмээх венчур компанийг үндэслэгч Синди Падносоос явуулсан судалгаагаар илэрсэн юм.

“Эмэгтэй энтрепренёруудад венчур хөрөнгө оруулагч нар ялгавартай хандаж буйн улмаас ижил бизнес эрхлэгч эрэгтэйчүүдийнхээс хавьгүй их бэрхшээл тулгардаг. Гэхдээ бүх хүн арай ч ийм байр суурьтай байж таарахгүй” хэмээн хатагтай Паднос өгүүлсэн юм.