УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдаж дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр 10.00 цагт эхлэх товлосон ч 11.15 цагийн байдлаар 34 гишүүн танхимд суудлаа эзлээд байна. УИХ-ын дарга М.Энхболд танхимд суудлаа эзэлсэн байна. Дөрвөн гишүүн нэмэгдвэл чуулганы ирц бүрдэж, хуралдаан эхлэх эрхзүйн орчин бүрдэнэ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүдийг 30 минут хүлээгээд ирэхгүй бол хуралдааны хойшлуулах нь зүйтэй хэмээх саналаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан хэлэв.
УИХ-ын дарга М.Энхболд: ЖДҮ-гийн талаар ярих болохоор гишүүд нь орж ирэхгүй байна. УИХ-ын есөн удаагийн чуулган хойшлогдлоо. Өглөөнөөс хойш 1 цаг 35 минут гишүүдийг хүлээлээ. 15.00 цаг хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулъя, Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ирцээ бүрдүүлээрэй гэв.