Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадурогийн тангараг өргөх ёслол тус улсын нийслэл Каракас хотод өчигдөр болжээ.
Мадуро олон улсын шүүмжлэл болон 2018 оны ерөнхийлөгчийн сонгууль хууль бусаар явагдсан гэх мэдэгдлийг үл хайхран хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг албан ёсоор хэрэгжүүлж эхлэв.
АНУ болон Латин Америкийн улс орнууд Мадурогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. Тэд Мадурог хууль бусаар сонгогдсон "түрэмгийлэгч" хэмээн үзэж байна.
Харин 56 настай Вэнэсуэлийн социалист удирдагч бүрэн эрхийн зургаан жилийн хугацааг “энх тайван байх алхам” хэмээн тодорхойлжээ.
Тангараг өргөх ёслолын үеэр Мадуро “Венесуэлд бусад улсын адил асуудал бий. Гэхдээ бид гадаад улсуудын хөндлөнгийн оролцоогүйгээр үүнийг зохицуулж чадна” гэв.
Тэд Мадурог хууль бусаар сонгогдсон "түрэмгийлэгч" хэмээн үзэж байна.
Ерөнхийлөгчийн албан тушаалыг албан ёсоор авах арга хэмжээнд Никарагуагийн ерөнхийлөгч Даниел Ортега, Боливийн ерөнхийлөгч Эво Моралес нар оролцжээ.
Харин Мадурог тангараг өргөсний дараа Парагвайн ерөнхийлөгч Марио Абдо Венесуэл улстай дипломат харилцаагаа тасалж буйгаа твиттер хуудсандаа зарласан байна.
Нийгмийн халамжийн олон хөтөлбөр хэрэгжүүлж байсан Ерөнхийлөгч Уго Чавес 2013 онд таалал төгссөний дараа Николас Мадуро төрийн эрхэнд гарч ирсэн юм. Тэрбээр, Чавесын хувийн жолоочоор ажиллаж, түүний сонгуулийн кампанит ажилд хүчин зүтгэн, улс төрийн замналаа эхлүүлж байв.
Мадуро 2018 оны тавдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон ч сөрөг хүчний нам үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.
Венесуэл улс өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн, эм тан, эрчим хүч, гадаад валютын нөөцийн хомсдолд орсон төдийгүй инфляцийн өсөлтөөс болж үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэж, эдийн засаг болоод улс төрийн гүн хямралд ороод байгаа юм.
НҮБ-аас гаргасан судалгаанаас үзэхэд 2014 оноос хойш 32,4 сая хүн амтай Венесуэл улсын 2.3 сая иргэн улсаасаа дүрвэсэн байна.
Эх сурвалж: BBC