Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдааны II шатны шалгаруулалт эхэллээ

Б.Чимэг GoGo.mn

2019-01-11 12:25 GMT+8

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг  10 дахь жилдээ зохион байгуулж байна.

Илтгэлийн уралдааны нэгдүгээр шатанд 36 илтгэл ирүүлснээс судлаачийн салбараас 5 илтгэл, оюутны салбараас 6 илтгэл хоёрдугаар шатанд шалгарчээ. Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр, уламжлал болгон зохион байгуулдаг Б.Чимидийн нэрэмжит илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 11-нд  9.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхлэв.

Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтад хэлэлцүүлэх илгэгчийн нэрс, илтгэл:

 Судлаачийн салбарт:

–С.Номынбаясгалан “Сонгуулийн тогтолцоог тодорхойлох эрх зүйн асуудал”,
–Н.Мөнхзул “Үндсэн хуулийн үзэл баримтлал ба төрийн албаны хариуцлага”,
–О. Хишигмөнх “Үндсэн хуулийн цэцийн хэргийн харьяалал тогтоосон магадлалыг шинжлэх нь”,
–С.Асланбек “Эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үндсэн үүргийн хэрэгжилтэд хүний эрхийн үүднээс хийсэн дүн шинжилгээ”
-Б.Буянхишиг “Төрөөс санхүүгийн дэмжлэг олгох ажиллагааг хянах механизм, эрх зүйн хамгаалалт”

Оюутны салбарт:

–Б.Цэвэлмаа “Хувийн амьдрал халдашгүй байх эрхийн Иргэний хууль дахь хамгаалалтыг Үндсэн хуулийн эрх зүй талаас авч үзэх нь”,
–Э.Санчир-Уяа  “Хот дахин төлөвлөлт ба орон байртай байх эрх”,
–О.Мөнхнасан “Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хууль тайлбарлах эрх зүйн зохицуулалт, түүний тулгамдсан асуудал”,
-Л.Энхтайван “Үндсэн хуулийн хяналтыг органик хуулиар хэрэгжүүлж болох уу?”
-Б.Номин “Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний эрх зүйн зохицуулалтгүй байдал, Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийн зөрчил үүсгэх”,
–А.Доржсүрэн “Улс төрийн нам ба түүний хяналт, тулгамдаж буй зарим асуудал”.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3644 санал өгсөн байна.

Дээшээ