Леброн Жэймсийн тоглосон "Cosmic Jam 2" гайхалтай бүтээл болно

SPS

2019-01-11 14:25 GMT+8

1996 онд алдарт сагсан бөмбөгч Майкл Жорданы гол дүрд нь тоглосон “Space Jam” кино нээлтээ хийж, олон хүмүүсийн хайрыг татсан сайн уран бүтээл болж дэлгэцнээ мөнхөрсөн билээ.

Тэгвэл 2015 оноос эхлээд энэхүү киноны хоёр дугаар анги бүтэх талаар мэдээллүүд гарч эхэлсэн юм. Хэд хэдэн тамирчид энэ кинонд тоглох талаар цуу ярианууд гарч байсан ч эцсийн сонголт нь өнөө цагийн хамгийн шилдэг сагсан бөмбөгч ЛеБрон Жэймс тоглохоор болсон аж.

Энэхүү киноны зохиол дээр ажиллаж байгаа Теренс Найнс "Инээдмийн төрлийн энэхүү кино Cosmic Jam хэмээх нэрээр бүтэх болно. Мөн энэхүү зохиол дээр ЛеБрон Жэймс дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгч байх бөгөөд дараагийн шилдэг сагсан бөмбөгчийг хайх болно" хэмээсэн нь олны анхаарлыг татсан байна.

Ямартай ч кино зохиол бичигдээд эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Sportingnews

Сэтгүүлч: Л. Тулга

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3642 санал өгсөн байна.

Дээшээ