САГСАН БӨМБӨГ: Бүх оддын тоглолтын санал асуулгын 2 дахь дүн гарлаа

SPS

2019-01-11 13:00 GMT+8

Шарлотт хотод болох 68 дахь удаагийн Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны бүх оддын тоглолтын санал асуулга үргэлжилсээр. Лигийн зүгээс санал асуулгын 2 дахь дүнг танилцууллаа.

Өрнөд бүсийг довтлогчийн байрлалд ЛеБрон Жэймс саналаараа тэргүүлж Лука Дончич саналаараа ард нь бичигдсэн хэвээр байгаа бол Пол Жорж Кэвин Дурант болон Энтони Дэвис нарыг саналаараа гүйцэж 3-р байр луу дэвшсэн байна. Хамгаалагчийн байрлалд Стефэн Көрри мөн л саналаараа тэргүүлж Деррик Рөүз удаалсан хэвээр.

Дорнод бүсэд ч ялгаа гарсангүй довтлогчийн байрлалд Яннис Антэтокунмпо тэргүүлж, хамгаалагчийн байрлалд Кайри Ирвинг авсан саналаараа тэргүүлж, сүүлчийн бүжгээ бүжиж буй Дуэйн Уэйд авсан  саналаараа 2-р байранд бичигдсэн хэвээр байна.

Өрнөд бүс:

Довтлогчийн байрлал:

  1. ЛеБрон Жэймс 2,779,812
  2. Лука Дончич 2,220,077
  3. Пол Жорж 1,859,216
  4. Кэвин Дурант 1,717,968
  5. Энтони Дэвис 1,564,347

Хамгаалагчийн байрлал:

  1. Стефэн Көрри 2,094,158
  2. Деррик Рөүз 1,986,840
  3. Жэймс Харден 1,674,660
  4. Рассэлл Уэстбрүүк 1,494,382
  5. Клэй Томпсон 706,960

Дорнод бүс:

Довтологчийн байрлал:

  1. Яннис Антэтокунмпо 2,670,816
  2. Кавай Леонард 2,092,806
  3. Жоел Эмбийд 1,710,229
  4. Жэйсон Тэйтум 599,289
  5. Жимми Батлер 569,354

Хамгаалагчийн байрлал:

  1. Кайри Ирвинг 2,381,901
  2. Дуэйн Уэйд 1,199,789
  3. Кэмба Уокер 858,798
  4. Бэн Симмонс 695,032
  5. Виктор Оладипо 567,893

БҮХ ОДДЫН ТОГЛОЛТОД САНАЛ ӨГӨХ ЗААВАР

  • NBA.COM/VOTE хаягаар орж аль аль бүсээс хоёр самбарын, гурван урд шугамын гарааны тоглогчийг сонгох боломжтой
  • GOOGLE.COM эсвэл GOOGLE-ийн ямар нэг аппликейшн дээр “NBA VOTE”, “NBA ALL-STAR VOTE” эсвэл сонгохыг хүссэн тоглогчийнхоо тоглодог багийг хайж гарч ирсэн эхний илэрц дээр саналаа өгөх.
  • Өдөрт 10 тоглогч сонгох эрхтэй.

Нэгдүгээр сарын 3, 4, 10, 11, 21-ний өдрүүдэд өгсөн санал тань хоёроор тооцогдох болно.

68 дахь удаагийн Хойд Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны бүх оддын тоглолт Шарлотт хотод орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 17-нд 20:00 цагаас эхэлнэ.

П.Хатансайхан

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3640 санал өгсөн байна.

Дээшээ