“ГОВЬ” брэнд хамгийн нимгэн ноолууран даавуугаар анх удаа хослол урлалаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-01-11 12:55 GMT+8

Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Говь” ХК Монголын ноос, ноолуурын салбарт тэргүүлэгч гэдгээ ахин баталж анхны нимгэн даавуун эрэгтэй хослолоо өнөөдөр худалдаанд гаргалаа. Монгол мэргэжилтнүүд нарийн ширхэгтэй утсаар нэхсэн нимгэн ноолууран даавуугаар хослол урлахаар  удаан хугацаанд туршилт хийсний үр дүнд дээрх амжилтыг үзүүлээд байна. Шинийг эрэлхийлсэн энэхүү томоохон алхам “Говь” ХК-ийг дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдтэй эн зэрэгцэхүйц түвшинд хүрснийг баталж буй. 100 гаруй шат дамжлага дамжин эцсийн бэлэн бүтээгдэхүүн болж, хэрэглэгчдийн гарт хүрч буй цаг хугацаа, нарийн ажиллагаа шаардсан уг классик загварын хослол чанар, үнэ цэнийн төгс нийцэл болж чаджээ.   

Хэрэглэгчдийн өмсөж дадсан “Говь” брэндийн урьд урьдын пиджакны материалаас илүү нимгэн болсон тул энэхүү хослол биед хөнгөн төдийгүй ямар ч нөхцөлд өмсөхөд тохиромжтой. Түүнчлэн дэлхийн тансаг зэрэглэлийн бусад брэндийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад боломжийн үнэтэй гэдгээрээ онцлог.  

Олон улсад мэргэжлийн стилистүүд хар хөх өнгийн хослол эрэгтэй хүний шүүгээнд нэн түрүүнд багтах ёстой №1 сонголтуудын нэг хэмээн зөвлөдөг билээ. Энэ ч утгаараа хар хөх өнгөтэйгээр “Галлериа Улаанбаатар” худалдаа, үйлчилгээний төвд цөөн тоогоор худалдаалагдаж эхэлсэн уг хослолын загвар болон өнгөний сонголтыг цаашид улам нэмэгдүүлнэ гэдгээ “Говь” ХК-ийн мэргэжилтнүүд онцолж байна.

Биед эвтэйхэн, тансаг зэрэглэлийн хувцсыг таашаадаг эрхмүүдэд нэн тохиромжтой 100% ноолуурын орцтой энэхүү тусгай загвар өмссөн эзнээ энгийн, цэмцгэр харагдуулах онцгой бүтээл юм.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ