Мэргэжлийн талбайн теннисний жил бүрийн эхэнд болдог хамгийн том тэмцээн бол “Австралийн нээлттэй тэмцээн”. Энэ оны “Австралийн нээлттэй тэмцээн” 1-р сарын 14-ний өдөр эхэлнэ. Гэвч тэмцээн эхлэхийн өмнө Их Британийн №1 эрэгтэй теннисчин Энди Маррэй нэгэн томоохон мэдэгдэл хийсэн нь зодог тайлж буйгаа зарласан үйл явдал байлаа.
Энэ удаагийн “Австралийн нээлттэй тэмцээн” түүний оролцож буй сүүлийн тэмцээн нь байх өндөр магадлалтай гэнэ. Сүүлийн жил гарангийн хугацаанд ташааны бэртлийн улмаас олигтой амжилт үзүүлж чадахгүй байгаа Маррэй өнгөрөгч оны сүүлээс эхлэн спортоо орхих талаар бодож эхэлжээ.
31 настай Шотланд теннисчин өчигдөр Новак Жоковичийн эсрэг бэлтгэл тоглолт хийсэн ч үнэндээ өрсөлдөгч байж чадаагүй юм. Ердөө 2 жилийн өмнө л дэлхийн чансааг тэргүүлж байсан Маррэй одоо 230-р байранд бичигдэж байна.
Түүний эхний өрсөлдөгч нь дэлхийн чансааны 22-т бичигдэж буй Испанийн Роберто Баутиста Агут байх болно. Маррэй уг нь энэ зуны “Уимблдоны АШТ” хүртэл тоглох бодолтой байгаа ч түүний бие болон сэтгэл зүй тэр хүртэл тоглоно гэдэгтээ итгэлтэй бус байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Баутиста Агутын эсрэг хийх тоглолт түүний карьерын сүүлийн тоглолт ч байж мэднэ.
Тэрээр өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр “Би удаан хугацааны турш бэртэлтэйгээ тэмцэж байгаа. Бараг 20 сар өвчтэй байна. Би хичээсэн. Бага багаар сайжирч л байна. Гэхдээ одоо ч өвдсөөр л байна. Надад маш хүнд байна. Үнэнийг хэлэхэд маш их өвдөж байна. Ийм байдлаар үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна” гэжээ.
ЭНДИ МАРРЭЙ ГЭЖ ХЭН БЭ?
Төрсөн: 1987 оны 5-р сарын 15
Өндөр: 191см
Эхнэр: Ким Сирс
Хүүхэд: Софиа (2 нас), Эди (15 сар)
Карьер: 2005 оноос
Их Дуулга: Уимблдон (2013, 2016), ЮЭс Опэн (2012)
Хожил: 663
Цом: 45