МАНАН дэглэмийн эсрэг хоёр дахь жагсаал өчигдөр боллоо. Жагсаалд оролцогчид УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохоос нааш талбайг орхихгүй хэмээн мэдэгдсэн. Ингээд 17.00 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн суулт зарлахаар гэр барьсан юм. 21 аймаг, дүүрэг бүрийн төлөөлөл уг суултад оролцох бөгөөд нийт 20 гэрт 300 орчим иргэд байрлана гэж УИХ-ын гишүүн Л.Болд хэлсэн юм.
Өнөөдөр 11.30 цагийн байдлаар Төв талбайд нийт 30 гэр барьжээ. Түүнээс арав нь нээлттэй, үлдсэн гэрийн үүдийг уяагаар уясан байв.
Суултад оролцогчид өглөөнөөс орой хүртэл УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа аж. Одоогийн байдлаар 800 мянган иргэн гарын үсэг зураад байгаа гэв.
Жагсаалыг зохион байгуулагчдын нэг Б.Хандсүрэн "Иргэд талбай дээр ирээд гарын үсэг зурж байна. Хөдөө орон нутгаас иргэд гарын үсэг цуглуулж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэл "гэрт хүрээд ирээч, гарын үсгээ зуръя" гэж байна. Бид очоод цуглуулж байна. Тэгэхээр одоогийн байдлаар 800 мянган хүн зурсан. Ард түмэн нэгдсэн. Яг одоо энд байгаа нь 3000 орчим байна.
Бид эхний ээлжинд МАНАН бүлгийн толгойлогчийг унагана. Харих дараа нь шүүх, АТГ, Прокурор гээд МАНАН-гийн жижиг ханануудыг нураана" гэлээ.
Эсэргүүцлийн суултад оролцох иргэд нэг зүйлийг анхаарах ёстой. Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2017 онд захирамж гаргасан. Ингэхдээ “Агаарын чанарын байдлыг харгалзан нийслэлд агаарын бохирдолын 4 бүсчлэлийг тогтоосон. 1 дүгээр бүсэд орон сууц, байшин хороолол багтах бөгөөд ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй" гэсэн юм. Энэ захирамж мөрдөгдөж байгаа юм.
Захирамжийн дагуу суулт хийж буй иргэд гэртээ гал түлж болохгүй тул халаалтыг цахилгаан халаагуураар шийдэхээр мөнгө цуглуулж байна гэв.