ХӨЛ БӨМБӨГ: Виллианы үнэлгээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-01-11 12:30 GMT+8

Өвлийн солилцооны цонх нээгдсэн энэ үед мэргэжлийн хөлбөмбөгийн клубүүдийн хооронд солилцоо наймааны саналууд тасралтгүй хийгдэж байна. Английн Челси клубт саяхан Испанийн Барселонагаас солилцооны санал ирсэн бөгөөд Барса Малкомыг өгч оронд нь мөн л Бразил жигүүр Виллианыг авахыг хүсчээ.

Харин энэ наймааны саналыг Челсигийн удирдлагууд хүлээн авахаас татгалзсан гэдгийн Телеграф сонин мэдээлсэн байна. Лондоны багийн удирдлагууд хэрвээ энэ солилцоог хийсэн тохиолдолд заавал бэлэн мөнгө дагалдуулах ёстой гэж мэдэгдсэн аж.

Челси клуб түүнийг 2013 оны намар 30 сая фунтын үнээр авч 5 жилийн гэрээ хийсэн байдаг. Харин Барселона багийн хувьд өнгөрсөн онд Францын Бордо клубээс Малкомыг авахдаа нийт 41 сая евро зарлагадсан байдаг аж.

Г.Баярмөнх 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4273 санал өгсөн байна.

Дээшээ