МАНАН дэглэмийн эсрэг хоёр дахь жагсаал өчигдөр болсон. Жагсаалд оролцогчид УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохоос нааш талбайг орхихгүй хэмээн мэдэгдсэн. Ингээд 17.00 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн суулт зарлахаар гэр барьсан юм.
Өнөөдөр 11.30 минутын байдлаар төв талбайд нийт 30 гэр барьжээ. Түүнээс арав нь нээлттэй, үлдсэн гэрийн үүдийг уяагаар уясан байв.
Суултад оролцогчид өглөөнөөс орой хүртэл УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа аж. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг "Их нутаг, хүн зоноо хамгаалах" ТББ-ын тэргүүн Б.Хандсүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.
-Суултад хичнээн иргэн оролцож байна вэ?
-Суултад нийслэлээс төдийгүй орон нутгаас иргэд оролцож байна. Хамгийн хол нь Дорнодоос ирсэн иргэд байна. Бид өглөөнөөс орой хүртэл иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Одоогийн байдлаар хөдөө орон нутаг, нийслэл гээд олон иргэд суултад оролцож, гарын үсэг цуглуулж байгаа юм.
Хөдөө орон нутгаас иргэд гарын үсэг цуглуулж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүртэл гэрээр нь хүрээд ирээч, гарын үсгээ зуръя гэж байна. Бид очоод цуглуулж байна. Тэгэхээр одоогийн байдлаар 800 мянган хүн зурсан. Ард түмэн нэгдсэн. Яг одоо энд байгаа нь 3000 орчим байна. Гарын үсэг зурсан цаас өрөөтэй байна.
-УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэнэ. Хэрэв асуудал нэг талдаа, та бүхний хүсч буй талд гарвал суултаа зогсоох уу?
-Бид эхний ээлжинд МАНАН бүлгийн толгойлогчийг унагаж байна. Харин дараа нь шүүх, АТГ, Прокурор гээд МАНАН-ийн жижиг ханануудыг нураана.
Өчигдөр "Алтан Дорнод"-ын Ганболд ирж үгээ хэлсэн. Г.Доржзодов хатгалгаа туссан ирж чадсангүй. Ард түмний хамгаалалт, ард түмний дэмжлэгийг шударгаар баримт гаргаж буй залуучуудад үзүүлэх ёстой. Энэ бүх алдаа завхрал хэнээс үүссэн юм бэ. За яах вэ гэж явсаар 28 жил өнгөрчихсөн байна. Одоо ард түмэн бүгдийг нь баллуурдаж чадахгүй ч бурууг нь зөв болгодог гэдгийг харуулахын тулд тэмцэл зогсохгүй, дараачийн үйл ажиллагаа үргэлжлэх болно. Энэ бол эхний жижигхэн оч хаялт.
Хоёр жилийн өмнө бид жагсаж л байсан. Таван ээжийн сор залсан, манжин арга хэмжээний төлөө Зөрчлийн хуулиар торгуулсан. Ард түмний жижиг тэсэлгээ хийгээд явсан тэмцлүүд нэгдэж байна.
Босоо тогтолцоотой шүүх, прокурор бүх ханануудыг нураана. Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй гэдгийг харуулж иргэд ирсээр байна.
-ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдээс хариуцлага нэхнэ гэсэн үг үү?
-Иргэний хөдөлгөөнүүд төрийн хяналтын прокурор байхгүй юу. Төр хийхгүй байгаа ажлыг бид хийдэг. Ядарсан, зүдэрсэн хүмүүстээ тусалдаг. Өнөөдөр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гээд Ц.Нямдорж аваад үлдэж байна.
Гэхдээ ЖДҮ бол жижиг асуудал. Түр байж байг. Та нарын ярьдаг 4 сая америк доллар бол закуска гэж ярьж байна лээ. Тэр бол үнэн. Тиймээс үүнээс дээшхи асуудлыг, тендер, концессийг эхлээд шийдэх хэрэгтэй. УИХ-ын гишүүн Н.Учрал мөнгөө төлчихсөн гээд томрохгүй шүү. Асуудал ярих ёстой. УИХ-ын гишүүн Б.Ундармаа банкны асуудал надад хамаагүй гэж ярьсан байна лээ. Тийм юм байхгүй. ЖДҮ-г түр орхиод том толгойлогчийг нь унагасан байхад дараа нь бусдыг нь шийдэх боломжтой.
М.Энхболд огцорлоо, боллоо гэхгүй. Дараа нь ЖДҮ, концесс гээд асуудлууд дээр тэмцэл хийнэ. Ард түмний нуруу тэнийх ёстой. Зангилааг барьж байгаа М.Энхболдыг огцруулах ёстой.