УИХ дахь АН-ын бүлгээс УИХ өөрөө тарах болон ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төсөлд өчигдрөөс гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Өнөө өглөөний байдлаар нийт есөн гишүүн гарын үсэг зураад байсан бол дөнгөж сая УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гарын үсгээ зурлаа. Ингэснээр уг төсөлд гарын үсэг зурсаэ гишүүдийн тоо 10 боллоо.
- Д.Эрдэнэбат
- С.Эрдэнэ
- Д.Мурат
- З.Нарантуяа
- Б.Пүрэвдорж
- Б.Наранхүү
- Я.Санжмятав
- Ж.Мөнхбат
- Н.Номтойбаяр нар өчигдөр уг самбарт гарын үсгээ зураад байсан юм.
Тэрээр гарын үсгээ зурчихаад дараах мэдээллийг өглөө.
"Ж.Мөнхбат өөрийнхөө бланк дээр УИХ-ыг тараах тогтоолын төслийг гаргаж байсан. Би тэрэн дээр ч гарын үсэг зурж байсан. Улс төрийн байдал сүүлийн үед гарцгүй байдал руу орчихлоо.
Хоёрдугаарт ард иргэд улстөрчдөд, төр засагт итгэх итгэл нь алдарсан байна. Тэгэхээр үүнээс гарах гарц нь улстөрчид улс орныг авч явдгийн хувьд эргэн ард түмэн дээрээ очоод шүүлтүүрээр шүүгдвэл яасан юм бэ гэж бодож байна. Буцаад очъё. Өнөөдөр нэг хэсэг нь шударгын туйл, нэг хэсэг нь хар мангас, бузар булайгийн туйл болсон ийм зүйл харагдаж байна. Үнэхээр шударга юм уу гэхээр үгүй юм. Ард түмэнд очих ёстой ЖДҮХС-ийн зээлийг эрх мэдлээрээ долдойлоод хуваагаад, хамаад авсан байх юм. Тэгсэн хэр нь талбай дээр гараад ард түмнийг турхираад МАНАН гэж ярилаа. Өөр ярьвал бузар булай их л юм байна.
УИХ-ын даргын асуудал ч яригдаж байна. Мафижсан гээд яриад байна. Үнэхээр мафижсан төр юм бол Хууль зүйн сайд юу хийж байгаа юм бэ? Ерөнхий сайд нь юу хийж байгаа юм? Яагаад үүнийхээ учрыг олж чадахгүй байгаа юм. Саяхан уул уурхайн асуудлаар тусгай ажиллагаа явууллаа.
Татварын асуудал байсан юм бол Сангийн сайд нь юу хийж байсан юм. Төр ажлаа хийж чадахгүй байна. Сангийнхаа сайдтай учраа ол. Үнэхээр хуулийн асуудал байгаа бол Хууль зүйн сайдтай учраа ол. Бид төр засаг гэж байгаа бол хуулийн дагуу яриад, тухайн сандал дээр суусан бол ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй. Асуудлыг хууль журмын дагуу шийддэг баймаао байна. Хэн чанга дугарсан нь, хэн бузар булай асуудлыг нэг рүүгээ нялж чадсан нь дээшээ явдаг байж болохгүй" гэсэн юм.