БӨХ: 23 хүртэлх насныхны Азийн АШТ Улаанбаатарт болно

SPS

2019-01-11 17:40 GMT+8

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 23 хүртэлх насныхны “Ази тивийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн”-ийг эх орондоо зохион байгуулах хүсэлт гаргасан “Монголын чөлөөт бөхийн холбоо”-нд албан ёсоор хариу өгч, өөрийн төлөвлөгөөт хуваарьт оруулсан баяртай сайхан мэдээг дуулгажээ.

“U-23”-ын анхдугаар Азийн АШТ-ийг 2019 оны гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Манай улс 1973, 1993, 2001 онд насанд хүрэгчдийн, 2014 онд залуучууд, 2013 онд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа хүлээж авч байсан түүхтэй.

Т.Түмэндэмбэрэл

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3644 санал өгсөн байна.

Дээшээ