Спортыг дэмжих сан энэ онд хэрэгжүүлэх төслүүдийн саналыг хүлээн авч байна

Б.Чимэг GoGo.mn

2019-01-11 15:35 GMT+8

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам спортыг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ.

Энэ онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газарт хүлээн авч байна. Санал авах хугацаа ирэх сарын 11-ний 17.30-д дуусна. 

Спортыг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, арга хэмжээг хүлээн авна: 

• Нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;
• Өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
• Үндэсний спортын төрлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
• Үндэсний хэмжээний тэмцээн, наадмын сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах.

Одоогоор манай улсад Засгийн газрын 29 тусгай сан бий. Эдгээрийн 11-ийг нь жил бүр улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг юм.

Хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөлттэй зээл, татаас, урамшуулал олгодог сангууд:    

  • ЖДҮХС
  • Тариалан эрхлэлтийг дэмжих сан
  • Мал хамгаалах сан
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  • Боловсролын зээлийн сан.

Жил бүрийн улсын төсвийн тухай хуулийг батлахдаа дээрх сангуудад орлого хуваарилдаг. Хөндлөнгийн хяналтыг Үндэсний аудитын газар, холбогдох яамны Дотоод хяналт шалгалтын газраас тус тус хийсээр ирсэн юм.

Харин Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Эрүүл мэндийн даатгалын сан тусдаа хуультай.

Улсын төсвөөс санхүүждэггүй, өөрийн хөрөнгөөр санхүүждэг сангууд:

  • Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  • Авто замын сан (Төлбөр хураах цэгүүдээс орлогоо бүрдүүлдэг.)

Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэл хөгжүүлэх сангууд огт үйл ажиллагаа явуулдаггүй аж.  

Энэ онд Сангийн яамнаас бүх сангийн үйл ажиллагааг нарийвчлан шалган, шаардлагатай бол зарим санг татан буулгах юм байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3650 санал өгсөн байна.

Дээшээ