Францад өрнөж буй Шар хантаазтаны жагсаалын оролцогчид нийт хурд хэмжигч камеруудын 60 хувийг эвдэлсэн тухай тус улсын дотоод хэргийн сайд өчигдөр мэдээлжээ.
Кристофер Кастанер хэлэхдээ санаатайгаар үйлдсэн энэхүү хэрэг нь нийтийн тээвэр, замын аюулгүй байдал төдийгүй хүмүүсийн амь насыг аюулд оруулж байна гэлээ.
Францын засгийн газар өнгөрсөн жилийн эхээр хурдны хязгаарыг 90 км/ц-аас 80 км/цаг болгон өөрчилсөн нь өдийг хүртэл маргаан дагуулсаар ирсэн юм. Жагсагчид хотод амьдрах амьжиргааны зардал өсөж, шатахууны үнэ нэмэгдэхийн зэрэгцээ замын татвар, хурдны камерууд ард иргэдийг дарамталж байна гэж үзжээ.
Мөн зарим жагсагчид хурд хэмжигч камер нь амьдралын боломжгүй хүмүүсээс мөнгө цуглуулдаг арга хэрэгсэл гэсэн байна.
Шар хантаазтануудын шатахууны үнийг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дунд үеэс Франц улс даяар өрнөж эхэлсэн. Тэд цаашлаад цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, татварыг багасгах, тэтгэврийн системийг сайжруулахыг гээд улс төр, эдийн засгийн томоохон шинэчлэл хийхийг шаардсан.
Үүний хариуд Э.Макрон цалингийн доод хэмжээг өсгөж, татварыг хөнгөлөхөөр болсны дараа жагсагчдын тоо буурсан ч үймээн самуун дэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: BBC