CES 2019: Netflix-ийн нууц үгээ хуваалцдаг үе удахгүй төгсөнө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-01-11 18:00 GMT+8

Технологийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг CES энэ долоо хоногт Лас Вегас хотноо зохиогдож байна. Энэхүү арга хэмжээний үеэр автомашинаас эхлээд гоо сайхны салбарт ч технологийн дэвшил бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр танилцуулагддаг. Тэдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнээс онцлон хүргэж байна.

Найз нөхөд, ах эгчээсээ Нетфликс зэрэг стрийминг үйлчилгээнийх нь нууц үгийг авч “туулайчилж” үздэг цаг тун удахгүй төгсөх нь. Учир нь CES дээр Английн Synamedia компани энэхүү нэг хаягаар олон хүн үзэж байгаа явдлыг таслан зогсоох үйлчилгээг танилцуулсан байна.

Стрийминг компаниуд Synamedia-д бүртгүүлэх бөгөөд ингэснээр Synamedia тухайн үйлчилгээний бүх хаягуудын мэдээлэл, өгөгдлийг шалгадаг. Үүнд тус хаягаар хаанаас, хэдэн цагт нэвтэрч ямар контент үзэж байгаа зэрэг мэдээллүүд багтана. Ингээд эдгээр мэдээллээ нууц үгээ бусадтай хуваалцсан хаягуудын мэдээлэлтэй харьцуулан тусгай оноо өгдөг. 

“Нууц үгээ бусадтай хуваалцсан хүмүүсийн хаягуудад ижил шинж чанар олон байдаг. Жишээлбэл, нэгэн зэрэг хоёр өөр контентыг өөр, өөр байршлаас зэрэг үзэж байх нь элбэг” хэмээн Synamedia-ын Технологи хариуцсан захирал Жан-Марк Расин ярьсан байна.

Ийнхүү Synamedia-ын явуулсан оноо дээр тулгуурлан стрийминг компаниуд тухайн хэрэглэгчийн хаягийг хэрхэхээ шийднэ. Хэрэв нэг хаягийг 1-2 хүн хэрэглэж байна гэж үзсэн бол анхааруулах мэйл явуулна эсвэл тухайн хаягийг олон тооны хүмүүс хэрэглэж байна гэж үзвэл даруй хаах зэрэг арга хэмжээ авах аж.

Түүнчлэн Жан-Марк “Хүмүүсийн контент үзэх хэв маяг маш хурдацтай өөрчлөгдөж байдаг тул өөрөө автоматаар сайжруулалт, шинэчлэлт хийж чаддаг machine learning-г ашиглаж байгаа” гэжээ.

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4274 санал өгсөн байна.

Дээшээ