Цагаан даваа орчимд Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар олгохыг хүслээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-01-11 16:30 GMT+8

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг олгохыг Тэргүүлэгчдээр дэмжүүлэх саналтай холбогдуулан танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцууллаа. 

Тэрбээр эмнэлгийн болон бусад аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгт барихаар төлөвлөсөн

Тэрбээр эмнэлгийн болон бусад аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгт барихаар төлөвлөснийг дурдаад “Нийслэл хэмжээнд жилд 27.000-54.000 тонн аюултай хог хаягдал гардаг.

Хог хаягдлын тухай хуульд зааснаар ийм үйлдвэр барихад  суурьшлын бүсээс тодорхой хэмжээний зайд байх ёстой гэсэн шаардлага байдаг.

Эдгээр шаардлагыг хангаж байгаа тул Цагаан даваа орчимд тус байгууламжийг барих газрыг олгож өгөхийг хүслээ” гэсэн юм.

Өмнө нь Багахангай, Багануурт дүүрэгт ийм байгууламж барихаар төлөвлөсөн боловч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, малын бэлчээрт сөрөг нөлөө үзүүлэх магадлалын улмаас нийслэл дэх хогийн цэг орчимд барихаар төлөвлөжээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.  

Цагаан давааны хогийн цэгт ийм үйлдвэр барих гэж байгаа талаараа Баянзүрх дүүргийн иргэдээс асуусан юм уу.

Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Ийм чухал асуудлыг Тэргүүлэгчийн хурлаар хэлэлцүүлж байхад асуудал хариуцсан Захирагчийн ажлын албаны дарга өөрөө байдаггүй, асуудлаа ч өөрсдөө ойлгоогүй явж байгаа хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээрээ танилцуулга хийлгэдэг байдлаа болих хэрэгтэй.

Цагаан давааны хогийн цэгт ийм үйлдвэр барих гэж байгаа талаараа Баянзүрх дүүргийн иргэдээс асуусан юм уу. Мөн байгаль орчинд болон иргэдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй талаарх мэргэжлийн байгууллагын судалгаа тооцоо бий юу” гэж асуусан юм.

Тэргүүлэгч Б.Батнасан “Асуудлыг оруулж ирж байгаа хүмүүс нь өөрсдөө  асуудлаа ойлгоогүй байна. Миний байр суурь бол хотод ийм үйлдвэрийг бариулахгүй, энэ асуудлыг дэмжихгүй. Аль болох л иргэдээс хол аваачиж булах ёстой байтал Цагаан давааны хогийн цэгт барина гэх юм.

Цагаан давааны хогийн цэг Улаанбаатарын салхины дээр байдаг. Нийслэл өдөр ирэх тутам өргөжин тэлж байгаа тохиолдолд бид нийслэл хот дотроо аюултай хог хаягдлын байгууламж барих газрыг нь олгож болохгүй” гэсэн бол Тэргүүлэгч Д.Мөнхжаргал аль төрлийн ямар ангиллын хог хаягдал булах гэж байгаа, мөн хэдэн метрт, ямар стандартын дагуу булах, хэрвээ үйлдвэр барих гэж байгаа бол ТЭЗҮ нь бий эсэхийг лавласан юм.

Тэргүүлэгчийн асуусан асуултад холбогдох албаны хүмүүс тодорхой хариулт өгч чадаагүй тул Тэргүүлэгчид асуудлыг буцаах, дахин боловсруулж оруулж ирэх, ингэхдээ нийслэлийн иргэдийн дунд нээлттэй сонсгол явуулах, Эрүүл мэндийн газар болон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын санал дүгнэлтийг тусгаж дараагийн хурлаар дахин оруулж ирэх үүрэг өгч  буцаав.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4274 санал өгсөн байна.

Дээшээ