CES 2019: Хүргэлт хийдэг робот нохой


2019-01-12 11:30 GMT+8

Технологийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг CES энэ долоо хоногт Лас Вегас хотноо зохиогдож байна. Энэхүү арга хэмжээний үеэр автомашинаас эхлээд гоо сайхны салбарт ч технологийн дэвшил бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр танилцуулагддаг. Тэдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнээс онцлон хүргэж байна.

Сайн чанарын дугуй хийдгээрээ алдартай, Германы Continental компани CES-ын үеэр хүргэлт хийдэг робот нохойн туршилтын загварыг үзүүлсэн юм.

Continental компани ANYbotics-той судалгааны хүрээнд хамтран энэхүү туршилтын загварыг бүтээсэн байна. CES дээр тус робот автомат жолоодлоготой ачааны тэрэгнээс ачааг аван бууж захиалагчийн гэрийн хаалганд хүргэж өгч байгааг дүрсэлжээ. 

Continental-д одоогоор уг роботыг бодитоор ашиглах ямар нэг төлөвлөгөө байхгүй аж. Ийм төрлийн роботыг хөгжүүлж буй хэд хэдэн компани байгаа. Үүнд Boston Dynamics, Agility Robotics зэргийг дурдаж болно. Гэсэн хэдий ч эдгээр компанийн аль нь ч робот нохойг хүргэлтэд ашиглах бодит төлөвлөгөө байгаагүй юм. 

Дөрвөн хөлтэй роботууд одоогийнхоосоо илүү хурдан бас найдвартай болтол томоохон компаниуд дугуйтай роботыг хүргэлтэд ашиглахыг хичээсээр, туршсаар байна.

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3644 санал өгсөн байна.

Дээшээ