25 настан ч цус харваж болохыг судалгаагаар тогтоолоо

"Засгийн газрын мэдээ" сонин

2019-01-12 13:30 GMT+8

Энэ бол дэлхий даяар эрүүл мэндийн ноцтой аюул. Эрүүл мэндийн хэмжилт ба үнэлгээний хүрээлэнгийн 2016 оны өгөгдлөөс үзэхэд тархинд цус харвах магадлал дэлхийд дунджаар дөрөвний нэг хувьтай байдаг аж. Харин 25 настнуудын амьдралд цус харвалт тохиолдох магадлал найман хувиас эхлээд Хятадад хамгийн өндөр эрсдэлтэй буюу 39 хувь байна.

Вашингтоны их сургуулийн профессор, ахлах судлаач Грегори Рот “Бид хүний амьдралын туршид тохиолдож болох цус харвалтын магадлал нэлээд өндөр байгааг тогтоолоо... Иймээс залуучууд одоогоос эрүүл мэндийн урт хугацааны эрсдэлийн талаар бодох ёстой” хэмээн анхааруулжээ.

Харин 25 настнуудын амьдралд цус харвалт тохиолдох магадлал найман хувиас эхлээд Хятадад хамгийн өндөр эрсдэлтэй буюу 39 хувь байна. 

Сүүлийн судалгаанаас үзэхэд насан туршид тохиолдож болзошгүй цус харвалтын эрсдэл 25 насанд анх илэрдэг байна. Өмнөх судалгаануудад 45 наснаас эхэлдэг гэж үзэж байсан. 2016 онд Зүүн Азид 10 хүний дөрөв нь эрсдэлийн бүлэгт багтсан бол Сахараас дооших Африкт арван хүний нэг нь эрсдэлтэй байжээ.

Доктор Рот цааш нь ярихдаа “Сахараас дооших Африкт амьдралын туршид цус харвалт тохиолдох эрсдэл бага байгаа нь уг өвчний түвшин доогуур буюу урьдчилан сэргийлэх болон эмчилгээний арга хэмжээ сайн гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ хүмүүс бусад тохиолдлоор нас барах эрсдэл өндөр байгаагаас ийм үзүүлэлт гарсан” хэмээн тайлбарлав.

Судалгаанаас үзэхэд цус харвалт нь нас баралт болон чадамжаа алдах тохиолдлын тэргүүлэх шалтгаан бөгөөд 2019 онд дэлхий даяар өвчнөөр нас барсан хүмүүсийн 10 хувийг эзэлж байв. Анхны шинж тэмдэг мэдэгдсэнээс хойш гурван цагийн дотор эмнэлэгт хүргэгдсэн өвчтөн хожимдож ирсэн хүмүүсээс чадвараа алдаж буй түвшин доогуур байдаг аж. Энэ үзүүлэлтийг цус харваснаас хойш гурван сарын дараах харьцуулалтаар тогтоожээ

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3648 санал өгсөн байна.

Дээшээ