Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал 23.30 цагт 19 гишүүний 12 нь ирснээр эхэллээ.
Байнгын хороогоор Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Гэвч хуулийн төслийг хэлэлцэхээр цугласан уу эсвэл нэгнийгээ худал, үнэнийг нь нягтлалгүйгээр гүтгэсэндээ уучлалт гуйх хуралдаан болов уу гэдэг нь ойлгомжгүй байлаа.
00.45 цаг хүртэл хуралдсан байнгын хорооны хуралдааны агуулгаас илүү гишүүдийн хийсэн мэдээлэл тун чиг анхаарал татахаар байна.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат нар харилцан уучлалт гуйлаа.
Л.Оюун-Эрдэнэ: ТУХАЙН ҮЕД БИ ШОКОНД ОРСОН БАЙСАН
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
-Өнөөдөр иргэдээ хүндэтгэж, гадаа суулт хийж буй иргэдээ ойлгож М.Энхболд дарга маань хуулийн хүрээнд гарц гаргаж байгаа юм байна гэж ойлголоо, танд талархал илэрхийлье. Жагсаал болсон өдөр амаргүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл яаж эргэн очиж жагсагчдыг тараах вэ гэдгээ бидний хувьд мэдэхгүй, тухайн үед шоконд орсон байсан.
Таны өрөөнд миний зүгээс ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга таниас уучлалт хүсч байна
Таны өрөөнд миний зүгээс ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга таниас уучлалт хүсч байна. Хүлээж авна уу гэж хүсч байна. Бидний хүлээлттэй ирсэн нөхцөл байдалтай зөрчилдсөн учраас жагсаал дээр болсон нөхцөл байдлыг харгалзан тийм зүйл болсон гэдгийг танд хэлэхийг хүсч байна. Танд бас баярлалаа.
Хувь хүнд зориулж хууль батална гэдэг бол тийм ч сайн зүйл биш. Энэ бол парламентын дархлаа, бусад зүйлтэй холбоотой гэдэгтээ одоо хүртэл би санал нэг байна. Одоо хүртэл танд өөрөө өргөдлөө гаргах боломжит хувилбар байгаа. Та бол УИХ-ын дарга, түүхэн хүн. Тэгэхээр үүнийг бодолцож заавал энэ хуулийг хэлэлцэлгүй шийдэх хугацаа байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Ямар ч байсан хуулийн хугацаанд энэ асуудал шийдэгдээд явах юм байна гэж ойлголоо.
Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат бие биедээ хатуу үг чулуудсан учраас нэгнээсээ уучлалт гуйна гэсэн гэдгийг Д.Лүндээжанцан хэлсэн юм. “Гишүүд ойлголцож, нэгнээсээ уучлалт гуйгаад явна гэж манайхан ярьсан” гэдгийг тэрбээр онцолсон юм.
Л.Болд: БИ ТҮРГЭДЭЭД, ЦОЧИРДООД НОТЛОГДООГҮЙ МЭДЭЭЛЭЛ ХЭЛСЭНДЭЭ УУЧЛАЛТ ХҮСЧ БАЙНА
Ингээд УИХ-ын гишүүн Л.Болд,
-Нэгдүгээр сарын 10-нд хувьсгалт үйл явдал үүссэн гэж бодож байна. Өнөөдөр түүхэн, сайхан үйл явдал болж байна. Үндсэн хуулиа баталсны ой тохиож байна. Үндсэн хуулийг батлалцахад байсан хоёр гишүүн нь Д.Лүндээжанцан бид хоёр. М.Энхболдын асуудал биш нийгмийн өмнө үүсээд байгаа хувьсгалт үйл явц өнөөдөр цаашдаа хэрэгжих өөрчлөлтийн давалгаа үргэлжилж байна.
Нэгдүгээр сарын 10-ны өдөр 1990 оноос хойш үзэгдээгүй ард түмний давалгаа, хөдөлгөөн байлаа. Байнгын ажиллагаатай парламентын онцлог энэ л дээ. Улс төрийн, 1990 он шиг хурцадмал, асар хурцадмал цаг үе байлаа. Ахан дүүс Монголчууд бид биенээ үзэн ядахын дээдээр үзэн ядсан, байх суух аргагүй аймшигтай зүйлс гарсан. Энд үнэн, худал, сайн муу асар их юм байсан, том үйл явдал боллоо.
Та бид бол Монгол эхээс төрсөн, сайн сайхны төлөө л явж байгаа улс. Үнэн тэртээ тэргүй тогтоогдоно
Зүгээр ажлаа хийж байгаа хүмүүсийн хувийн бизнес рүү дайрсан, жагсаал дээр хүмүүсийг үймүүлсэн, ар гэр, эхнэр хүүхэд, хамаатан, найз нөхөд, орон гэрийг үнэлсэн, Монголын нийгэм маш эвгүй харагдсан. 1990 онд бид эв эеээ олоод, эвлэрээд цуглаан жагсаал нь элдэв мөргөлдөөнгүй сайхан эв зүйгээр шийдэж өнөөдөр хэн ч хаана ч Монголын ардчиллын ололтыг ярьдаг.
Энэ хууль үнэхээр гарч, хүн өөрчлөгдөөд дагаад систем өөрчлөгдөж, шийдэл гарч ард түмэн баялгийнхаа эзэн болвол үнэхээр гайхамшигтай.
10-ны өдөр үнэхээр хүнд байсан. Манай залуу гишүүд маш зоригтой, чадварлаг байсан. Тэр олон ассан, боссон хүмүүсийг үнэхээр ухаалаг үг хэлж тараасан. Тэр үед би хамгаалалтын байгууллага, хууль хяналтаас мэдээлэл авч байсан. Тэр дунд нэр дурдсан гишүүдийн оролцоо байна гэсэн. Тэр хүмүүсийн нэрийг барьсан уу, эсвэл үнэхээр тийм байсан уу дайралт байна гэсэн мэдээлэл ирсэн. Үнэн эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгагдах байх. Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарын нэр орж ирсэн. Ганц би ч биш хэд хэдэн хүнд тийм мэдээлэл орж ирсэн. Таны нэрийг хэд хэдэн гишүүн хэлсэн л дээ. Гэхдээ та бол над руу л дайраад байгаа. Таны нэр бол хоёр, гурван янзаар дурдсан. Би үнэхээр тийм зүйл хийсэн гэхэд итгэхгүй байна. Та бид бол Монгол эхээс төрсөн, сайн сайхны төлөө л явж байгаа улс. Үнэн тэртээ тэргүй тогтоогдоно. Би түргэдээд, маш их цочирдоод тухайн үед нөхцөл байдал аюултай болох вий гээд нотлогдоогүй мэдээлэлдээ таны нэрийг оруулсандаа үнэхээр уучлалт гуйж байна гэлээ.
Ж.Мөнхбат: ТАШАА МЭДЭЭЛЭЛ БАЙСАН БОЛ ХҮЛЦЭЛ ӨЧИЖ БАЙНА
Үүний хариуд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат мөн л дахиад худал, үнэнийг нь шалгаагүй мэдээлэл өгсөндөө уучлалт гуйлаа.
Тэрбээр,
-Жагсаал цуглааны үеэр Л.Болд гишүүн Н.Номтойбаяр бид хоёрыг 200 хүн цуглуулж цуст мөргөлдөөн хийх гэж байна, цагдаагийнхан ард нь байгаа юм байна гэсэн худал гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсанд харамсаж байна. Өнөөдөр надаас уучлалт гуйж байгааг хүлээн авлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ мэдээлэл явсан. Үнэн худлыг нь би мэдэлгүйгээр хэлсэн
Таныг туршлагатай парламентч гэж хүндэлж явдаг учраас энэ асуудалд эсрэг дайралт хийгээгүй. УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Болдын хувийн Богд банкиндаа Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэдэг мэдээллийг хэлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ мэдээлэл явсан. Үнэн худлыг нь би мэдэлгүйгээр хэлсэн. Таны хэлснээр үнэн худал эсэх нь тодорхой болно. Хэрэв ташаа мэдээлэл байсан бол энэ мэдээллийг хэлсэндээ хүлцэл өчиж байна гэлээ.
Ингээд байнгын хорооны хуралдаан дуусав. Хуулийн хэлэлцүүлэг хийв үү, худал үнэн мэдээллийг нягтлалгүй амныхаа зоргоор ярьсандаа уучлалт гуйдаг хуралдаан болов уу.
Ямартай ч Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг огцруулах заалт бүхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ирэх пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийнэ.