Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэв. Хэвлэлийн бага хурал Сангийн яаманд болсон юм. Ч.Хүрэлбаатар сайд Монгол Улсын нэгдсэн төвсийн орлого түүхэнд анх удаа 10 их наядыг давлаа. Батлагдсан төсөвтэй харьцуулаад үзвэл нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгджээ гэсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн талаар бүлгийн дарга мэдээлэл хийлээ.
Нэгдүгээрт, Элчин сайдад нэр дэвшигчдийн асуудлаар санал солилцжээ. Б.Хурц, Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарын Элчин сайдад нэр дэвших асуудал сунжирч байгаа учраас нэрсийг нь татах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Хоёрдугаарт, үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотой санал солилцож ярилцсан байна. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ долоо хоногт багтааж энэ хуулийг батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Пүрэв гарагт анхны хэлэлцүүлгийг хийнэ. Баасан гарагт хоёр дахь хэлэлцүүлгийг хийж батална” гэсэн юм.
Зам-Үүд сумын нутагт байрлах барилга байгууламж хүлээн авахаар ЗТХЯ-наас комисс томилогдон арванхоёрдугаар сарын 27-29-нд явсан аж. Энэ ажилд нь зориулж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс тусгай хоёр вагон гарган үйлчилжээ. Комисст багтсан Зам тээврийн хөгжлийн яамны ажилтнууд 2018 оны 12 сарын 27-ны орой галт тэргээр зорчих үедээ архидан согтуурч, хоорондоо маргалдан вагоны эд зүйлийг эвдэж, шаардлага тавьсан төмөр замын ажилтнуудыг айлган сүрдүүлж, доромжилсон байна.
Сүхбаатарын талбайд болсон жагсаалд зориулан барьсан шинэ гэрүүдийг ямар санхүүжилтээр хаанаас гаргасан, дараа нь хэрхэх талаар сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Гэрийг иргэд хандиваар өгсөн. Жагсаалд оролцсон иргэдийн дунд сугалаа явуулж өгөх саналтай байгаа” гэж хариулав.
Гахайн мялзан өвчин нь хүнд халдахгүй боловч гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарч, бүрэн гүйцэд болгож хэрэглэхийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.