АНУ-ын захирганаас Хойд Солонгост хоёр орны төрийн тэргүүнүүдийн дараагийн уулзалтыг ирэх сарын дундуур Вьетнамд хийх санал тавьсан байна. Энэ талаар Японы "Ёмиури Симбун" сонинд нийтэлжээ. Сонинд "Хойд Солонгос энэ саналыг нь судалж байгаа учраас албан ёсны хариу өгөөгүй байна" гэж Япон, АНУ, Өмнөд Солонгосын гадаад албаны ажилтнуудаас эш татан мэдээлсэн байна.
Хоёр орны төрийн тэргүүн нарын анх удаа хийсэн түүхэн уулзалт өнгөрсөн жилийн зургадугаар сарын 12-нд Сингапурт болж байсан. Энэ үеэр талууд хамтарсан баримтад гарын үсэг зурж, өөрсдийн хүслээр шинээр харилцаа тогтооно гэдгээ бататгасан билээ. Тухайлбал, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс нь бүрэн ангижруулах гэсэн амлалтаа бататгасан бол АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Пхеньянын аюулгүй байдлыг хангана гэж амласан юм.
Харин талууд хоёр дахь удаагийн уулзалтын талаар хэлэлцэж эхэлсэн ч хараахан тохиролцоонд хүрээгүй байгаа ажээ. Цагаан орны зөвлөх Жон Болтон өнгөрсөн сард талуудын хйих уулзалт энэ сард эсвэл ирэх сард болох талаар хэлж байсан. Түүнчлэн Вашингтон одоохондоо коммунист энэ оронд тавьсан хоригоо цуцлахаар төлөвлөөгүй байгаа гэж мэдэгдэж байжээ.