Эрчим хүчний яамнаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр үндсэн ажлыг хийж байна.
Нэгдүгээрт айл өрхүүдийн эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.
Тодруулбал, нийслэлийн 42 мянган айл өрхүүдэд 4 квтын халаагуур цахилгаан хэрэглэх боломжийг бүрдүүлэх ажлыг хийж буй бөгөөд энэ ажил дуусах шатандаа ороод байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэллээ.
Лабораторийн туршилтаар сайжруулсан шахмал түлш агаарын бохирдлыг 70 хувь бууруулж байна
Өөрөөр хэлбэл дээрх тооны айл өрх дулааны асуудлаа цахилгаанаар шийдвэрлэх боломж бүрдэж байгаа аж.
Хамрагдах байршлын тухайд анх хэрэгжүүлж эхлэхдээ хотын А бүс гэж тодорхой заасан. Тодруулбал, Таван шараас I хорооллын ар тал, III, IV хорооллын ар тал, телевиз, Долоон буудал, Дарь Эх, Шархадны тодорхой хэсэг гэх мэтчилэн 42,000 мянган айлыг хамарсан шугам сүлжээний өргөтгөл хийж байгаа юм байна.
Мөн энэ тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд ашиглахгүй болсонтой холбогдуулан түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан.
Эхний шугамаар 200 мянган тонн орчим сайжруулсан шахмал түлш жилд үйлдвэрлэнэ. Үүнийгээ дахин хоёр шугамаар өргөтгөлийг ойрын хугацаанд хийх бөгөөд ингэснээр жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг болох юм байна.
Эхний хагас жилд багтаад нөөцөө бэлдэж, нийлүүлэлтийг бүрэн хангах чиглэлээр ажиллаж байна гэдгийг Ц.Даваасүрэн хэллээ.
Лабораторийн туршилтаар сайжруулсан шахмал түлш агаарын бохирдлыг 70 хувь бууруулж байна гэдгийг тэрбэр нэмж хэлсэн юм.