-Ян Палахын өөрийгөө золиосолсны 50 жилийн ой-
Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотноо Ян Палахын 50 жилийн ойг эргэн дурсах гэж байна. Тэд ИСинема кинотеатртай хамтран Агниесшка Голландын найруулсан “Шатаж буй бут” киног Монголын үзэгчдэд хүргэх юм. Мөн энэ үеэр “Прагийн хавар 1968” үзэсгэлэнг нээж, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский үг хэлэх юм байна.
Уг киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд бодит дүрүүдээс бүтжээ. Кино 1969 онд Варшавын гэрээний цэргийн хүч Чехословакийг эзлэх гэсэн түрэмгийллийг эсэргүүцсэн оюутан Ян Палахын сэтгэл догдлуулсан үйлдлүүдийн талаар өгүүлнэ.
Киног чех дуу оруулгатайгаар монгол хадмал орчуулгатай толилуулах юм байна.