“Huawei” компани БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр Польш улсад баривчлагдсан ажилтнаа компанийн нэр хүндийг гутаасан гэх үндэслэлээр ажлаас халжээ.
Компанийн албан мэдэгдэлд “Түүний үйлдэл компанитай ямар ч холбоогүй” гэсэн тайлбарыг өгчээ. БНХАУ-ын иргэн Ван Вейжин “Huawei” компанийн Төрийн салбарын үйлчлүүлэгчдийг хариуцан ажиллаж байжээ. Тэрбээр БНХАУ-ын Засгийн газрыг тагнуулдсан хэргээр Польшид саатуулагдсан бөгөөд хэрэв буруутай нь тогтоогдвол түүнд 10 хүртэлх жилийн хорих ял ногдуулах аж.
БНХАУ тагнуулын зорилгоор “Huawei”-ийн тоног, төхөөрөмжүүдийг ашигладаг гэсэн мэдээлэл гарсны дараа тус компани Европын улсуудын шүүмжлэлд өртөх болсон юм. Компанийн удирдлага үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол АНУ-ын зүгээс Европын түншлэгч орнуудаас “Huawei”-д хориг тавих шахалт үзүүлсээр байна.
Н.Номин-Эрдэнэ