БНХАУ энэ онд АНУ-ын эсрэг өрнүүлсэн худалдааны маргаанаа нэг мөр шийдвэрлэхийн төлөө ажиллана хэмээн тус улсын худалдааны сайд Жун Шань төрийн мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа тайлбарлав. Сайдын тайлбар нь хоёр улсын хооронд гурав хоногийн турш болсон худалдааны яриа хэлэлцээр санхүүгийн зах зээлийг амь оруулсны дараа боллоо.
БНХАУ-ын Худалдааны Яам худалдааны тохиролцоог 2019 онд эн тэргүүнд шийдвэрлэх ажлын нэгээ болгоод байна. Тус яам худалдааны тогтвортой харилцаа бүрдүүлэх яриа хэлэлцээг хөхиүлэн, АНУ-ын муж улс, хотууд, бизнесийн бүлгийнхэн, төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллана хэмээн төрийн мэдээллийн Шиньхуа агентлаг уламжлав.
АНУ, БНХАУ-ын дунд түвшний удирдагчдын хооронд Бээжинд болсон яриа хэлэлцээ лхагва гарагт дууссан. Дахиад нэг хоног сунасан яриа хэлэлцээ хоёр тал хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гаргаж буй тухай Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээ зах зээлд урам оруулсан юм.
Мөн БНХАУ-ын зах зээлийг гадаадын капиталд илүү нээж өгөх явдал тус улсын худалдааны яамнаас энэ онд тэргүүн ээлжинд гүйцэтгэх ажлын нэг.
Дэлхийн хоёр гол эдийн засгийн хоорондох зөрчлийг шийдвэрлэж чадна гэсэн итгэл найдварт хөтлөгдөн АНУ, БНХАУ-ын хөрөнгийн зах зээл 2019 оны эхээр сэргэлээ. Ерөнхийлөгч Трамп БНХАУ-аас АНУ-д импортолдог бараа бүтээгдэхүүнд нэмж тариф тогтооход дахиад долоон долоо хоног үлдээд байна.
Худалдааны дайнаас үүдэн сулраад байгаа санхүүгийн зах зээлийг сэргээхийн тулд хятадтай тохиролцох хүсэл АНУ-ын Ерөнхийлөгчид их байгааг Цагаан ордны дотоод нарийн ширийнийг андахгүй хүмүүс тайлбарласан.
БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний эдийн засгийн зөвлөх Лю Хө худалдааны дараагийн яриа хэлэлцээ өрнүүлэхээр энэ сарын эцэст Вашингтонд айлчлах гэж байгааг уг төлөвлөгөөнд ойр хүмүүс баасан гарагт уламжлав. Ноён Лю Хө нь АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтнайзер, Сангийн сайд Стивен Мнучин нартай уулзана.
БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний хэрэглээ 2018 онд 9.1 хувиар өсөж, 38 их наяд юань (5.6 их наяд ам.доллар), гадаадын шууд хөрөнгө оруулалт гурван хувиар өсөж, 135 тэрбум юаньд хүрснийг ноён Жун Шиньхуа агентлагт тайлбарласан юм.
Мөн БНХАУ-ын зах зээлийг гадаадын капиталд илүү нээж өгөх явдал тус улсын худалдааны яамнаас энэ онд тэргүүн ээлжинд гүйцэтгэх ажлын нэг. Гадаадын капиталд хаалгаа нээх бодлогын хүрээнд чөлөөт худалдааны бүсүүдийг олшруулах, илүү олон салбарт гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байгуулах зэргээр хуучин хоригийн жагсаалтыг цөөлөх явдал багтаж байна.
Мөн тус яам энэ онд дэлхийн импортын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах, чөлөөт худалдааны туршилтын бүсүүдийг чөлөөт худалдааны боомтуудын хамт олшруулахаар төлөвлөж байгааг ноён Жун мэдэгдсэн юм.