Казахстан улсын Алматы хотод болж байгаа Жаутыковын нэрэмжит математик, физик, мэдээлэл зүйн олон улсын 15-р олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна.
2019 оны нэгдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд болж буй тус олимпиадад АНУ, ОХУ зэрэг 18 улс оролцож байгаа бол Монгол Улсаас Улаанбаатар хотын 1-р сургууль, Эрхэт Эрдэм, Баянхонгор аймгийн Алгоритм сургуулийн 5 багийн 28 сурагч, 8 багш оролцож байгаа юм.
Өнөөдрийн байдлаар
багш дасгалжуулагч нарын олон улсын олимпиадад
- Эрхэт Эрдэм багийн багш Ч.Сугардорж 2-р байранд жагсаж мөнгөн медаль,
сурагчдын олимпиадад математикийн төрөлд
- 1 дүгээр сургуулийн сурагч О.Мишээл, М.Өнөболд, Эрхэт эрдэм сургуулийн сурагч Э.Эрдэнэбилэг нар алтан медаль,
- 1 дүгээр сургуулийн сурагч Г.Батбуян мөнгөн медаль,
- Эрхэт эрдэм сургуулийн сурагч Б.Цог, 1 дүгээр сургуулийн сурагч А.Алтансүх, Алгоритм сургуулийн сурагч С.Арманбек нар хүрэл медаль авсан амжилт гаргаад байна.
Физикийн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч Б.Цолмон мөнгөн медаль, Мэдээлэл зүйн төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч Б.Батмэнд хүрэл медаль тус тус хүртээд байна.